• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    94   |  
0

"Отгонтэнгэр" их сургуулийн "Хүмүүнлэгийн ухааны сургууль"-ийн захирал,  доктор, профессор Х.Энхтуяаг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06.00-06.30 цагт босоод хүүтэйгээ хамт өглөөний цайгаа заавал уудаг. Ажил руугаа явах замдаа хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд амжилт хүсээд үнсдэг. Хүү маань ч өдөр бүр “Ээж ээ,  амжилт” гэсэн урмын үгийг надад хайрладаг. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Сайхан өдөр болж байна. Ажил маань бүтэмжтэй байгаасай гэх зэргээр аль болох гэгээлэг зүйл боддог. Зарим өглөө ажлаа зүүдэлж сэрнэ гээч. Өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь чухал учраас төлөвлөсөн ажлуудаа хамгийн түрүүнд боддог доо.  

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 17-нд Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан манай сургуулиас жил бүр Шилдэг тэргүүний оюутан, Шилдэг хамт олныг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд арга хэмжээг манай Хүмүүнлэгийн ухааны сургууль зохион байгуулж байна. Энэ ажлын эхлэл болгож салбар сургуулийнхаа амжилттай суралцаж буй тэргүүний оюутнуудынхаа түүхтэй танилцаад, шалгаруулалтаа хийнэ. Дараа нь нэг, хоёрдугаар курсийн оюутнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлаа ахиулна даа.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Өдөр болгон очиж чадахгүй ч ээж аавтайгаа утсаар ярихаар сэтгэл сэргээд л ирнэ. Дөч хол давсан насандаа гүйж очоод эрхэлж налаад суух ээж аавтай байна гэдэг их аз завшаан, том буян гэж ойлгодог. Хоёр бууралтайгаа уулзаж, хөөрөлдөж суухаараа хязгааргүй их аз жаргалыг мэдэрдэг.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өөрийнхөөрөө байх нь чухал. Өөдрөг, эрч хүчтэй, хүн ёсыг эрхэмлэдэг,  зоригтой, өөртөө итгэлтэй байх нь залуу хүний чимэг гэж боддог. Эргээд бодоход залуудаа байнга шинэ зүйлийг санаачилж, эрэлхийлдэг байлаа. Одоо ч гэсэн тэр зангаа тавиагүй л явна. Тиймээс залуучуудаа эрч хүчтэй бас ямагт шинийг санаачлагч байхыг хүсье. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ