• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0

“Ноён уул эрдэнэ” ХХК-ийн захирал Ц.Түвшинбаярыг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 07.00-07.30 цагт босоод хүүхдэдээ өглөөний унд бэлдэж өгдөг. Үүний дараа хувийн бэлтгэлээ хийгээд ажил руугаа явна даа. Ажил дээрээ ирээд хамгийн эхэнд мэйлээ шалгаад ихэвчлэн чанасан хар кофегоо ууна.                      

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

За өнөөдөр цаг агаар ямар байна дулаахан байна уу хүйтэн байна уу гэдгээ харна. Яаралгүй тайван босож, өглөөг гэгээн бодлоор угтдаг. Ажлаа ажил дээрээ л бодохыг хүсдэг. Гэртээ аль болох толгойгоо амраана.     

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр бид томоохон арга хэмжээтэй. Манай компанийн “Wine Expo” олон улсын дарсны үзэсгэлэнгийн 5 жилийн ой тохиож байна. Үзэсгэлэн өнөөдөр 10.00 цагаас нээгдэнэ. 15.30 цагт үзэсгэлэнгээ албан ёсоор нээнэ. Дэлхийн өнцөг булан бүрээс дарс үйлдвэрлэгчид үзэсгэлэнд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Уг томоохон арга хэмжээнийхээ ард амжилттай гаргахыг л бодож байна. Үзэсгэлэнгийн үеэр олон төрлийн дарсны үнэгүй сургалт, бүтээгдэхүүний амталгаа явагдана. Боломжийг бүү алдаарай. Үзэсгэлэнг зорьж ирээрэй гэж хэлье.    

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

“Эзэн хичээвэл заяа хичээнэ” “Хөдөлмөр хүнийг бүтээнэ” зэрэг үгсийг хэлэх дуртай. Хүч зорьж, хичээж, бүтээж буй хүн заавал амжилтад хүрдгийг би өөрийн биеэр ойлгосон. Насан туршийн үнэ цэнийг бүтээх хамт олон, найз нөхөдтэй байх нь сайхан. Ажлын талбар дээр бүтээж буй үнэ цэнэ нь хүн өөрөө байдаг.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуучууддаа хандаж хэлэхэд хүнд янз бүрийн хүсэл эрмэлзэл мөрөөдөл бий. Хүсэж мөрөөдөх нэг өөр. Хамгийн гол нь хийж үзэх нь чухал. Тиймээс заавал хэрэгжүүлээрэй.  

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ