A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Г.Одгарав | 107 | |||||
|
Сэтгүүлч: Г.Одгарав | 107 | |
|
“Чосун” их сургуулийн докторант, зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмч Б.Хашчулууныг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа.
Гадаадад сурч буй хүний хувьд илүү их ажлыг амжуулах хэрэгтэй болдог. Миний мэргэжлийн хувьд өдөр тутмын хэмнэл харилцан адилгүй. Зарим тохиолдолд өдрийн ажлын цагаа дуусгасны дараагаар үргэлжлүүлэн зүрхний хагалгаа хийх тохиолдол элбэг. Ихэвчлэн өглөө 6.00 цагт босч, хувийн бэлтгэлээ хийх зуураа Монгол болон Солонгосын мэдээ мэдээллийг сонсож эхлүүлдэг. Түүний дараагаар ажилдаа явах замдаа өмнөх шөнийн яаралтай хагалгаанд орсон, мөн тухайн өдрийн төлөвлөгөөт хагалгаанд орох үйлчлүүлэгч нарынхаа шинжилгээ болон биеийн байдлыг гар утаснаасаа уншиж танилцдаг.
Өглөө бүрийг эерэг бодлоор эхлүүлэхийг эрмэлздэг. Бодол нь зуршил болдог учир эерэг бодлоор хэрхэн сайн үр дүн гаргах вэ гэж боддог. Миний хувьд энэ нь “Double Check” гэж үздэг. Өөрийн сонгосон Зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмчээс шаардагддаг зүйл бол ХУРД гэж хэлж болно. Тиймээс багахан ч алдаа гаргахгүйн тулд “Double Check”-ыг зуршил болгохыг хичээдэг.
Өнөөдрийн хувьд зүрхний хоёр хавтаст хавхлага болон цээжний хөндийн дурангийн хоёр хагалгаатай. Зүрхний хагалгаанд нэгдүгээр туслахаар орж, цээжний хөндийн дурангийн хоёр хагалгааг өөрөө удирдан хийх төлөвлөгөөтэй байгаа.
Сүүлийн үеийн сонин сайхнаас гэвэл докторын судалгааны хүрээнд хийгдсэн Сөүлийн үндэсний их сургуулийн Зүрх судас цээжний хөндийн тасгийн профессоруудтай хамтран “Oxford”-ын Академикаас гаргадаг “Interactive Cardiovascular and Thoracic sugery” гэгдэх сэтгүүлд судалгаагаа хэвлүүлж байгаа нь шинэ сонин юм даа.
Миний өөрийн хувьд ‘Be Strong’ гэдэг үгэнд их дуртай. Мэдээж эмч хүн өвчин эмгэгтэй тэмцэж байдаг болохоор ямар ч үед сэтгэлийн тогтвортой байдал, тэвчээр хатуужил ихээр шаарддаг. Тиймээс сэтгэлийн хат, хүчтэй байхыг эрмэлздэг.
Би залуу хүний хувьд өөртөө болон бусад залуучууддаа зорилготой, сэтгэлтэй, хэлтэй байцгаая гэж уриалмаар санагддаг.
Зорилгоо биелүүлнэ гэдэг бол сайн төлөвлөгөөнөөс үүдэлтэй. Таны ойрын болон алсын төлөвлөгөө ямар мэргэжил сонгосноос үл хамааран юунд ч шантрах боломж өгөхгүйгээр зорилгоо биелүүлэхэд тань хүч болно.
Аливаа зүйлд сэтгэл гарган өөриймсгөөр хандах нь хийсэн зүйлийн тань гарах үр дүнтэй шууд холбоотой байдаг. Ялангуяа миний өөрийн хувьд долоо хоногийн долоон өдөр өглөө бүр үйлчлүүлэгч нараа очиж үздэг. Өчүүхэн сэтгэл гарган алдаа мадаггүй ажилласан нь үйлчлүүлэгч нарын маань үр дүнгээр надад мэдрэгддэг.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|