A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 89 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 89 | |
|
“Narumi make up” студийн захирал Г.Нармандахыг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа.
Фитнесстэй өдөр өглөө 06:00-06.30 цагт босдог. Долоо хоногийн гурван өдөр фитнесст өнждөг. Бусад өдөр өглөө 07:00 цагт босож, хүүгийнхээ өглөөний хоол цай, өөрийнхөө өдрийн хоолоо бэлдэнэ. Хүүтэйгээ өглөөний цай хамт уунгаа ном уншина. Мэйлээ ч шалгаж амжина. Миний хувьд өглөө болгон хоёр цагийг заавал өөртөө зарцуулдаг. 09:00-09:30 цагт ажил руугаа явна.
Өглөө сэрэнгүүтээ за өөрийгөө сайхан амрааж чадсан юм чинь өнөөдөр төлөвлөсөн ямар ажлууд байгаа билээ, хэнд миний ямар туслалцаа хэрэгтэй байна, өдрөө хэрхэн эрч хүчтэйгээр өнгөрөөх вэ гэдгээ л бодно. Ажлын төлөвлөгөөнүүдээ Google Calendar-аас харна. Ажлаа сайн төлөвлөж чадвал нэг дор олныг амжуулах боломжтойд итгэдэг. Төлөвлөгөөнийхээ дагуу гол ажлуудаа үдээс өмнө төлөвлөөд, үлдсэн ажлаа үдээс хойш амжуулъя гэж боддог юм.
Миний хувьд бүтэн сайн болгонд ирэх долоо хоногийн ажлын төлөвлөгөө гаргадаг. Өнөөдрийн хувьд нэгэн томоохон компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Студийнхээ нүүр будалтын сургалтаа хөтөлж явуулна. Мөн студийн нэгэн видео контент дээрээ ажиллана. Сүүлийн үеийн ажлын сонин сайхнаас гэвэл хоёр жилийн хугацаанд бичсэн “Нүүр будалт бол урлаг” номоо өлгийдөж авах гээд сэтгэл догдлон хүлээж байна. Тиймээс номынхоо нээлтийг хийх гээд завгүй л байна. Эмэгтэй хүн бүрийн ширээний ном болгох дэврүүн хүсэл эрмэлзэлтэй. Ном маань Монголд гарч буй хамгийн анхны нүүр будалтын ном гэдгээрээ онцлогтойг дурдах нь зүйтэй болов уу. Номын нээлт арваннэгдүгээр сарын 23-нд “Holiday Inn” зочид буудалд болно.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр элбэг нийтлэг цацагдах нийгмийн стресс, эрүүл бус хандлагатай мэдээллээс өөрийгөө болон гэр бүлээ яаж хамгаалах вэ гэдэгт их санаа зовдог. Тиймээс дархлаа үүсгэж, өөрийгөө цэвэрлэх арга буюу бясалгал хийдэг болсон. Бясалгал хийх, мантра унших нь миний аз жаргалын тарни юм уу. Өдөр бүр бясалгал хийхээр сэтгэл санаа тайван, бүх зүйл сайхан болчихдог. Ингэж өөрийгөө цэвэрлэж эрүүл байлгаж чадсанаараа гэр бүлээ ч хамгаална гэж боддог юм.
Хүнд өөртөө итгэлгүй бол юуг ч хийж чадахгүй гэж боддог. Тиймээс өөртөө итгэх итгэлийг бүү алдаарай гэж залуучууддаа хэлмээр байна. Ямар үед би өөртөө итгэлтэй, аз жаргалтай байдаг вэ гэдгээ олох ёстой юм шиг ээ. Тэгснийхээ дараа тухайн зүйлдээ өдөр бүр цаг гаргавал өөртөө итгэх итгэлийг олох боломжтой. Тухайлбал, эмэгтэй хүн бүр гоё гуалиг бие, сайхан үс, гоё арьстай байхыг хүсдэг. Тэгж байж өөртөө итгэл төгс болно. Хэрвээ хэт таргалж, арьс, үс нь гандаад ирвэл өөртөө итгэлгүй байна. Тиймээс өөрт чинь итгэл өгдөг тэр зүйлдээ өдөр бүр цаг гарга гэж хэлье. Сэтгэлийн эрүүл байдал чухал. Сэтгэл эрүүл байх, ямар нэгэн зүйлд санаа зовохгүй байх, өөдрөг байх, өөртөө итгэлтэй байх нь бүх амжилтын үндэс.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|