A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 84 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 84 | |
|
“USP Mongolia” ХХК-ийн захирал Ш.Буянжаргалыг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа.
07.00 цаг гэхэд боссон байдаг. Өглөөний цайгаа ууна. Хөнгөн дасгал хийнгээ хувийн бэлтгэлээ хангадаг. Ажлын мэйлээ шалгаж, яаралтай хариу өгөх шаардлагатай бол хариу мэйл илгээнэ.
Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий сайдтай нэг уулзчих юмсан гэсэн бодолтойгоор сэрж байна. Технологийн боловсролын талаар ярилцаж, саналаа хүргэх гэсэн юм. Ер нь бол тухайн өдөр хийж амжуулах ёстой ажлуудаа дэс дараатайгаар төсөөлж, ургуулан бодож өдрөө эхлүүлдэг. Өглөө шинэ бодол санаанууд их төрдөг учраас түүнийгээ тэмдэглэж авдаг. Амжуулах ажлаа тухайн өдөр эхэлснээс орой унтах хүртлээ төсөөлөн боддог юм байна.
Японы хөрөнгө оруулалттай технологийн компаниа өнгөрөгч аравдугаар сард байгуулсан. Одоогоор компаниа төвхнүүлэх ажил дээр төвлөрч байна. Шинээр ажилтан авах ярилцлага, мөн Японтой хамтарсан төслийн ажлаа хянах, менежмент хийж ажлууд байна. Манайх компани их хэмжээний өгөгдлийг боловсруулдаг. Дотоодынхоо компани, аж ахуйн нэгжийн хэмжээнд цугларсан өгөгдлийг хурдан бөгөөд хямд үнээр боловсруулах бололцоог Монголд шинээр нэвтрүүлээд байна.
Өглөө сэрэх бүрт эргэн тойронд байгаа хүмүүст, хамтран ажиллагсдадаа, ажилдаа, аливаа бүх зүйлд талархдаг. Талархах нь миний хамгийн чухал аз жаргалын тарни юм болов уу. Өнөөдөр л гэхэд хотын утаа багассан байгааг харж чин сэтгэлээсээ талархаж байна.
Миний зүгээс залуучуудад хандаж хоёр зүйлийг зөвлөмөөр байна. Эхнийх нь саяхан өөрийн "Тоглоомын дүрэм" гэдэг нэртэй номоо өлгийдөж авсан. Энэ номоо залуучуудад зориулж бичсэн.
Хоёрт, хүн яавал үр дүнтэй, ажиллах талаар өөрийн томьёолсон зүйлээсээ хуваалцъя. Олон зөвлөмж, судалгаа, практикийг судалж, эргэцүүлээд үзэхээр аливаа хүн үр дүнтэй ажиллахын тулд, тархи, сэтгэл, бие гэсэн гурван зүйлд анхаарах хэрэгтэй юм болов уу.
-Тархи зорилтоор тэтгэгддэг. Холын зорилгынхоо тухай бодохын хажуугаар жижиг ч гэсэн нэг зорилтыг өдөр бүр биелүүлэх хэрэгтэй. Тархи мөн инээдээр тэтгэгддэг. Иймд өдрийнхөө аль нэг цагт, болж өгвөл орой унтахаас өмнө инээдмийн, хошин бичлэг, эсвэл кино үзвэл тархи эерэгээр тэтгэгдэж үр дүнтэй ажиллана. Тиймээс заавал жижиг зорилго тавьж "Тэдэн цагт босно, тийм хувцас өмсөнө, тийм ажлыг тэгж хийнэ, гэнэт ажил гарвал ингэж зохицуулна" гэх мэтчилэнгээр биелүүлэх аргачлалаа маш тодорхой дүрсэлж төсөөлөн бодох хэрэгтэй.
-Зүрх сэтгэл зоригоор тэтгэгддэг. Зоригтойгоор талархаж, зоригтойгоор уучлалт гуйж чаддаг байх хэрэгтэй.
-Бие махбодь амьсгалаар тэтгэгддэг. Өдөр тутамдаа зөв амьсгалж чадаж байна уу гэдэгт анхаардаг дадалтай болох нь чухал. Задрахаа алдсан булчинтай байхаасаа илүүтэйгээр бие махбодь уян хатан байх ёстой. Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэж монголчууд хэлдэг дээ. Аль болох биеэ сунгаж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, даарч хөрөхгүй байх нь чухал. Эдгээр зүйлсийг дадал болговол ажлын бүтээмж хувь хүн гэлтгүй, улс даяараа ахина гэдэгт би итгэдэг.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|