• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0

“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайханыг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа.  

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ажлын өдрүүдээр бол өглөө 06.40 цагт босч хүүхдүүдийнхээ өглөөний цай, хичээлийн бэлтгэлийг хангах ажлыг хийнэ дээ. Тэгээд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд л ажилдаа явна. Ер нь би шар шувуу төрлийн хүн юм билээ. Амралтын өдрүүдэд  гэрийнхнийгээ унтсаны дараа ирэх долоо хоногийнхоо ажлыг төлөвлөдөг.  

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөөг эерэг бодлоор эхлүүлэхийг хичээж, сэтгэл дотроо юунд талархаж байгаагаа боддог. Элэг бүтэн гэр бүл, босохгүй нойрмоглох бяцхан үрс, дуртай ажил зэрэг байгаа бүхэндээ сэтгэл хандаг болохоор хөл хөнгөрөөд л босоод гүйчихнэ. Мэдээж өдрийнхөө төлөвлөсөн ажил, уулзалтуудынхаа тухай бас бодно.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Миний бие умайн хүзүүний хавдарт анхаарал хандуулах долоо хоногийн ажлын хүрээнд Австралийн Мельбурн хотод Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийн газарт ажиллаж байна. Өнөөдөр өрхийн эмнэлэг дээр болох эмч нарын сургалт болон Номхон далайн орнуудын онлайн хуралд ажиглагчаар оролцоно. Австрали улс умайн хүзүүний хавдрыг устгасан дэлхийн анхны орон болох зорилт тавьсан ба 10 жилийн дараа уг хавдар Австраличуудын хувьд түүх болно үлдэнэ хэмээн тэд үзэж байна. Зарим ололт дэвшлийг өөрсдөө шинээр хийх гэж оролдож цаг хугацаа алдсанаас амжилттай хэрэгжүүлсэн орнуудын жишээг нутагшуулбал үр дүнтэй байдаг тул Австрали улсын амжилтыг өөрийн орондоо хэрхэн нэвтрүүлэх талаар туршлага судалж байна.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Мэдээж үр хүүхдүүдийн минь инээмсэглэл, “Ээжээ, хайртай шүү!” гэдэг үг. Хавдартай хүмүүст туслах төрийн бус байгууллагад ажилладаг болохоор хүмүүсийн талархсан захидал, сошиал сүлжээн дэх эерэг мессэжүүд нь өдрийг өөдрөгөөр эхлүүлэх нэг сэдэл болдог.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуу дээрээ өөрийгөө хөгжүүлж, олон зүйлийг сурч мэдэж, аль болох олон орноор явж үзэж, ном их уншиж, хэл сурч завгүй байхыг зөвлөмөөр байна. Хэлээ сайжруулснаар бид дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхана. Эд хөрөнгө биш, эрдэм мэдлэгийг үнэт зүйлээ болгоорой. Бас ертөнцөд дахин давтагдашгүй өөрийгөө хайрлаж, зарим үед эрхлүүлээрэй.   

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ