• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0

"Michel & Amazonka" брэндийг үүсгэн байгуулагч эгч, дүү дизайнер Ч.Янжиндулам (Michel), Ч.Нямханд (Amazonka) нарыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. Энэхүү брэнд нь Юнителийн 8811 дугаарын үргэлжлэл 8010 брэндтэй хамтран ажилласан байна. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Michel: Би өдөр бүр 21.00 цагт унтдаг. Өглөө 06.30-07.00 цагт сэрэнгүүтээ охин, хүүгээ үнснэ. Дараа нь хоёр хүүхдийнхээ өглөөний хоолыг бэлдэж өгчхөөд ажил руугаа явдаг даа.

Amazonka: Ажил маань гэрээс ойрхон тул өглөө бүр 07.00 цагт тогтмол босдог. Хоёр хүүхдэдээ, нөхөртөө өглөөний цайг нь бэлдэж өгнө. Хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд, ажил руугаа явна. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Michel: Төлөвлөлт хувь хүний хөгжилд маш чухал гэж боддог. Миний хувьд ажлаа сар сараар төлөвлөчихдөг. Төлөвлөгөөний дагуу гурван сард нэг удаа шинэ коллекци гаргана, заримдаа сарын дотор 10 загвар зохиох жишээтэй. Өнөөдөр ямар шинэлэг, гоё загвар гаргах вэ, ажлынхнаа хэрхэн өөдрөг, эрч хүчээр дүүрэн байлгах вэ гэсэн бодлоор өглөөг эхлүүлдэг. Мөн өдөрт заавал 1-2 загвар гаргана гэж өөртөө төлөвлөдөг юм байна.  

Amazonka: Миний хувьд өмнөх орой  нь маргаашийн хийх ажлуудаа төлөвлөнө. Өглөө сэрэхдээ төлөвлөсөн ажлаа заавал амжуулна гэсэн бодлоор орноосоо босдог. Би бага насны хоёр хүүхэдтэй. Зарим шөнө нойргүй хононо. Ерөнхийдөө ажил, амьдралын хэмнэл давчуу байдаг ч бүхний амжуулахыг хичээнэ. Өглөөний хамгийн сайхан нь ажил дээрээ очоод хамт олныхоо царайг харах юм даа.      

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Michel: Өнөөдөр шинэ жилийн коллекци дээрээ ажиллана. Манайх хамтрагч байгууллагууд болон байнгын үйлчлэгч нартаа зориулж шинэ жилийн бэлэг илгээхээр төлөвлөж байгаа. Хэрхэн сонирхолтой, шинэ шийдэлтэй, өвөрмөц бэлэг өгөх вэ гэдэгт санаагаа уралдуулж байна. Энэ бямба гарагт шинэ жилийнхээ зураг авалтыг хийнэ. Өнөөдрийн хувьд зурагчин, моделио сонгоно. Мөн моделиудын нүүр будалт ямар байх талаар мake up artist-тай ярилцана.    

Amazonka: Ах дүү амраг саднаараа жилдээ нэг хуран чуулах цагаан сарын коллекци дээрээ бид онцгой ач холбогдол өгч ажилладаг.  Тиймээс одооноос ирэх оны цагаан сарын бүрэн хэмжээний коллекцийнхоо зураг эскизээ гарган, эсгүүртээ өгөөд байна. Харин шинэ жил хаяанд ирсэн энэ цаг үед догдолсон сэтгэлээр баярын коллекцуудаа гаргалаа. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Michel: Би чадна гэдэг үгээр өөрийгөө зоригжуулдаг. Ер нь чадна, болно, бүтээнэ гэх үгээр өөрийгөө цэнэглэвэл бүх зүйл биеллээ олдог гэж боддог. 

Amazonka: Хүн бүрийн амьдралд өөдрөг, аз жаргалаар халгих үе байдаг бол заримдаа ядрах, шантрах үе тохиодог. Аль ч үед тэнцвэрээ алдахгүй юмсан гэж хичээнэ. Бага зэрэг ядарсан бол өөрийгөө “Бос, хий. Чи чадна” гэх үгээр зоригжуулна. Иймд үед хэчнээн ядарсан ч ажилдаа шууд ханцуй шамладаг. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Michel: Хийж бүтээсэн зүйл чинь 5, 10 жилийн дараа чамайг хэн болохыг тодорхойлно. Тиймээс нийгмээ шүүмжилэхийн оронд хийж бүтээгээрэй. Ажилдаа үргэлж сэтгэл гаргаж, бүтээлчээр хандаарай. Сэтгэлээсээ хийсэн зүйл хүний зүрхэнд хүрдэг юм шүү гэж хэлье.

Amazonka: Их хотын асуудлуудаас болж сүүлийн үед залуучууд "их стресстэж байна" гэж ярьдаг болжээ. Тиймээс тэдэнд аливаа зүйлд амархан бүү бууж өгөөрэй. Аль болох өөртөө урам өгч, аливаа асуудлыг саадгүйгээр даван туулж, гайхам амжилт гаргаарай гэж хэлэхийг хүсдэг.  

Би нэгэн сонирхолтой, бяцхан зөвлөгөө өгье. Гэртээ 1,5 метрийн өндөртэй толь авч тавиарай. Өглөө болгон дуртай хослолоо өмсөөд уг толиндоо хараад “Чи бол үнэхээр чадвартай, мундаг шүү” гэж хэлж өөрийгөө зоригжуулж байгаарай. Өглөө гэрээсээ цэвэрхэн хувцаслаж, бодлоо цэгцэлж гарвал санасан ажил тань сэтгэлчлэн бүтдэг юм шүү. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ