• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0

Нийслэлийн НАМЭХ-ны дэд тэргүүн Б.Баярцэцэгийг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06.30 цагт босдог. Охинтойгоо хамт өглөөний цайгаа ууна. 07.30 цагт охиноо сургуульд нь хүргэж өгөх гэж гэрээсээ гардаг. Замдаа охинтойгоо ирээдүйн тухай, хүсэл мөрөөдөл, тэмүүллийнх нь талаар ярилцана. Заримдаа түгжрэлийг даван туулахын тулд бид хоёр Лэди Гагагийн дууг сонсож, дагаж дуулна, BBC сонсоно.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Төлөвлөсөн ажлуудаа бодож сэрдэг. Сүүлийн үед бизнес эрхлэгч болон төрийн байгууллагын улс төрийн идэвхи оролцоотой эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй түлхүү хамтарч ажиллаж байна. Бие биедээ аль болох урам зориг өгөх, хүсэл мөрөөдлийг нь дэмжих, байгаагаар нь хүлээж авахаас гадна оролцоо, дэмжлэг бүрийнх нь төлөө талархал илгээх зэрэгт илүү ач холбогдол өгч, төвлөрч ажилладаг. Оролцоог нь үнэлэхгүй, талархахгүй өнгөрөөчих вий дээ гэж боддог. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өглөө 09:00 цагаас өдрийн 13:00 цаг хүртэл "Жeндeр ба хөгжил" нийслэлийн анхдугаар чуулганд оролцоно. Дараа нь Банк санхүүгийн акадeми дээр 14:00 цагаас "Банкны салбарыг үр ашигтай удирдах" симуляцид суурилсан хичээлийн багтайгаа уулзана. Манай гэр бүл дунд сургууль, цэцэрлэгийн бизнeстэй. Үдээс хойш шинэ жил зохион байгуулах багийнхантайгаа уулзаж, багш нараа урамшуулах талаар ярилцана. Орой охиноо сургуулиас нь аваад гэр лүүгээ харина даа.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн НАМЭХолбоо маань НҮБ тогтвортой хөгжлийн 11 дүгээр зорилт болох Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зорилтын хүрээнд "Гоо сарнай" форумыг "Иргэдэд ээлтэй хотын шийдлүүд" сэдвийн дор анх удаа зохион байгууллаа. Тус форумаар мэргэжлийн судлаачдын хийсэн судалгаанд үндэслэж орчин үeийн хотын чиг хандлага, хөгжил, ногоон хот болоод жeндeрийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийн талаар хэлэлцэж, хамтдаа шийдлүүдийг эрэлхийлж чуулсан. Гарсан шийдлүүдээ ирэх 2020 онд болох хот, дүүргийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал, зөвлөмж болгон оруулахаар төлөвлөж байна. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

“Positive attitude makes life beautiful.” буюу “Эерэг хандлага таны амьдралыг төгс төгөлдөр болгоно” гэдэг үгийг хэлэх дуртай. Зөв бодол зөв үйлдэл, нөлөөллийг бий болгоно. Танд шууд мэдэгдэхгүй ч урт хугацаанд таныг үнэ цэнэтэй нэгэн болгосоор байдаг. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Миний хувьд сүүлийн үед залуучуудын ТББ-д байгууллагад илүү цаг хугацаа зарцуулж ажиллаж байна. Залууст хандаж хэлэхэд манлайлал, нөлөөлөл нь зүрх сэтгэл, цаг хугацааны хэмжүүр байдаг. 

Тиймээс аль болох албан тушаалын манлайллаас илүү  харилцаа, гүйцэтгэл, хүнийг хөгжүүлэх манлайллаараа бусдад хүлээн зөвшөөрөгдөөрэй. 

Ялангуяа харилцаа бол хамгийн том эрсдэл. Зөв байх нь өөрөө хамгийн чухал үнэ цэнэ. Тиймээс хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ аливаа хийж буй ажилдаа зүрх сэтгэлээ зориулж хий, гүйцэтгэ.

Ингэснээр эрвээхийгээр бол таны далавч улам томорч байна гэсэн үг.

Хэрэв та хэн нэгэнд хөгжих талаас нь зөвлөгөө өгөх гэж байвал эхлээд тухайн хүний сайн талыг нь заавал олж хараарай. Нийтлэг хүмүүс цав цагаан ханан дээрээс ганцхан хар цэгийг хамгийн түрүүнд олж хардаг. Тиймээс тухайн хүндээ хандаж хэлэхдээ эхлээд эeрэг өнцгөөс нь хараарай. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ