A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Г.Одгарав | 103 | |||||
|
Сэтгүүлч: Г.Одгарав | 103 | |
|
“Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаярыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.
Би өдөр бүр 23.00 цагт унтдаг. Өглөө 06.30-07.00 цагт сэрэнгүүтээ 15 минут дасгал хийдэг. Олон жил хийж байгаа. Заавал фитнесст явахгүйгээр өглөө, оройны 15 минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулах нь эрүүл мэндэд маш чухал гэж боддог. Би ерөөсөө кофе уудаггүй. Харин дасгалаараа өөрийгөө сэрээж, цусны эргэлтээ нэмэгдүүлж, дархлааны системээ дэмждэг. Дархлааны тунгалгын систем нь хүний хөдөлгөөнөөр ажилладаг гэж ойлгож болно. Өглөөний дасгал нь өдрийн ажлаа амжилттай хийх гол зүйл гэж боддог.
Мөн миний хувьд өглөөний шинэ сонин ба өглөөний цай их чухал. Цай уухынхаа өмнө би шинэ сонингийн дугааруудыг барууны хэдэн сайтаас захиалж уншдаг. Дэлхий дээр юу болж байгааг мундаг сэтгүүлчдийн бичсэнээр унших нь их чухал. Оюуны таашаал өгдөг.
Миний хувьд Англид нэлээн олон жил ажилласан. Англичууд шинэ өглөө бол бурхны бэлэг гэж үздэг юм билээ. Надад тэр үзэл нь таалагдсан. УБ хотын хувьд гэрээс гараад л хэн нэгэн чамд стресс “бэлэглэхээр” хүлээж байдаг тул маш сайн зугтаах хэрэгтэй. Түгжээтэй, стресстэй хотын иргэний хувьд төлөвлөлт чухал. Тиймээс өглөө эрт гэрээсээ гарах, төлөвлөсөн ажлуудыг нэг доор амжуулах шаардлагатай.
Өнөөдөр Лондонд Британы Транспэрэнси Интернэшнл байгууллага дээр туршлага солилцох чиглэлээр ажиллаж байна. Эднийх бизнесийн байгууллагын шударга байдал, батлан хамгаалах болон эрүүл мэндийн салбарын авлигын асуудлаар ихээхэн судалгаа, нөлөөллийн ажлууд хийж үр дүнд хүрсэн. Энэ чиглэлээр Монголд хамтран ажиллах чиглэлээр ярилцаж байна. Мөн Их Британи Европын холбооноос гарч байгаатай холбогдуулан олон улс түүн дотроо Монголтой худалдааны гэрээ шинээр байгуулна. Энэ гэрээнд бизнесийн салбар дахь авлигыг бууруулах чиглэлээр Монгол улс үүрэг хүлээхээр судалгаа хийж байгаа. Манай байгууллагын 2018 оны үнэлгээгээр төрөөс бизнест үзүүлэх авлигын сөрөг нөлөө Монголд их өндөр гарсан.
Би сэтгэлдээ муу бодлыг агуулах ёсгүй, бас хэт их бодох ёсгүй гэж боддог. Тархи эерэг зүйл бодож, хааяа амарч байх нь даралт ихсэх, зүрх судас, хавдрын өвчлөлөөс сэргийлдэг. Тиймээс тархиа ядрааж болохгүй. Ачаалал амралтаа тохируулахгүй бол тархины ядаргаанаас бүх өвчний суурь бий болдог. Миний хувьд стрессдвэл сайхан унтаж амраад, тархиа муу бодлоос чөлөөлчихдөг. Тархинд байнгын стрессийн голомт байлгаж болохгүй. Муу ба сайн зүйл бүх хүнд тохиолддог. Харин түүнийг удирдах ухаан танд бий гэж хэлье.
Залуу хүн юун түрүүнд юунд дуртай, юу хийвэл таашаал авдгаа мэдэх хэрэгтэй. Мэргэжил нь тэрхүү хоббитой нь огтлолцох ёстойг ойлгосон. Дараагийн шатанд эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийн хэмжээний сургуульд сурч дэлхийтэй мөр зэрэгцэх ёстой. Мэргэжлийнх салбар нь хаашаа чиглэж байгааг мэддэг байх нь маш чухал. Эс бөгөөс хөмөрсөн тогоондоо л үлдэнэ. Мэдээж туршлагыг бага багаар хуримтлуулсаар нэг л мэдэхэд салбартаа мэргэжилтэн болно. Үүний дараа салбараа өөд татаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь чухал. Салбар бүр хөгжвөл улс хөгжинө. Дан ганц өөрийнхөө төлөө амьдарч болохгүй, салбарынхаа залуусыг чиглүүлж, өөрөөсөө илүү болгох нь хэрэгтэй. Ингэж амьдарч чадвал хамгийн зөв зам гэж боддог.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|