A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 90 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 90 | |
|
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Одбаярыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Өглөө 08.00 цагт босдог. Хувийн бэлтгэлээ хангаж гэрээсээ 08.45 цагт гардаг. Оройн 23.00 цагаас нааш замын хөдөлгөөний ачаалал буурдаггүй тул гэртээ ихэвчлэн оройтож ирнэ. Намайг ирэхэд хүүхдүүд аль хэдийн унтчихсан байдаг. Тиймээс өглөө хүүхдүүдээ унтаж байхад нь заавал үнсэж гардаг. Ингэхээр яагаад ч юм сэтгэл өөдрөг, ажил бүтэмжтэй байдаг. Гэр бүлийн хүн маань намайг оройтож ирдэг ч өдөр бүр ажлын хувцас, өглөөний цайг минь бэлдэж өгдөг. На дашрамд, ханьдаа баярлаж явдгаа хэлье.
Монголчууд амны билгээс ашдын билэг гэж ярьдаг даа. Ямар ч хүн өглөө босоод уурлаж хашгираад байхыг хүсэхгүй. Аливаа зүйлийг гэгээлгээр харж тэр өдрийг үр бүтээлтэй, ажил төрөл минь сайхан бүтээсэй гэж хүсдэг байх. Үүний адилаар би ч бас ийм ч ажил, тийм ч ажил амжуулна гэхээсээ илүүтэй аливаа зүйлийг эерэгээр бодож өглөөг эхлүүлэх дуртай.
-Өглөө Тээврийн цагдаагийн албан дээр удирдлагуудын өглөөний шуурхай хуралтай.
-Хурлын дараа гудамж, замын хөдөлгөөний зохицуулалт дээр ажиллана. Арванхоёрдугаар сард албан байгууллага, аж ахуйн нэгж болгон шилдгүүдээ тодруулж, шинэ жилийн баярын уур амьсгал ордогтой холбогдуулан хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймд иргэдэд түргэн шуурхай үйлчлэхийн тулд бид энэ өдрүүдэд уртасгасан цагаар ажилладаг.
-2019 онд манай Замын цагдаагийн хэлтсийн хувьд амжилт арвинтай жил байлаа. Тухайлбал өнгөрөгч 2018 онд манай дүүргийн хэмжээнд зам тээврийн осол хэргээр 297 хүн гэмтэж бэртэж, 9 хүн эндэж байсан. Энэ онд манай хэлтсээс цөөнгүй ажил төлөвлөж хэрэгжүүлсний үндсэн дээр зам тээврийн осол хэргийн эндэгдлийн тоог 44 хувиар бууруулж чадлаа.
-Бэртэл гэмтлийн хувьд өмнөх оныхтой харьцуулахад 90 нэгжээр багассан тоо мэдээлэлтэй байна. Энэ бүгд манай албан хаагчдын хичээл зүтгэл юм. Жолооч нар ч сүүлийн үед замын хөдөлгөөнд соёлтой оролцдог болсон. Осол, аваар тоо ч буурч байна. Ирэх 2020 онд илүү олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хамгаалахын тулд хичээнгүйлэн ажиллах болно.
Амьдрал тэр чигтээ аз жаргал. Жишээ нь ямар ч давсгүй аяга дүүрэн хоол идэж үзээрэй. Амтгүй санагдах вий. Дээр нь чимх давс хийн хутгаж идэхэд ямар гоё амтыг мэдэрнэ. Үүний адил аяга дүүрэн жаргал дунд, чимх зовлон байдаг. Ингэж байж хүний амьдрал утга учиртай болно. Тэрхүү чимх зовлонг битгий насан туршийнх юм шиг хүлээж аваарай. Миний амьдралдаа баримталж явдаг зарчим энэ. Тиймээс бага хэмжээний саад бэрхшээл тохиолдоход нугарахыг хүсдэггүй.
Залуучуудад хандаж зорилготой, зоригтой, тууштай бай. Ямагт урагшаа гэж хэлмээр байна. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай, зоригтой явж чадвал ямар ч залуу хүн амжилтад хүрнэ. Амжилтад хүрсний дараа эргээд харахад сэтгэлийн таашаал эдлэх нь гарцаагүй.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|