• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    95   |  
0

Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуягийг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө дасгалтай байвал 08.00 цагт босно. Хэрэв уулзалттай бол 07.00 цагт босдог. Сайн унтаж амрахыг эрхэмлэдэг. Зарим үед оройны 23.00 цаг хүртэл тоглолттой, тоглолтын бэлтгэлтэй байх жишээний. Тиймээс өглөө босдог цаг маань харилцан адилгүй гэж хэлж болно. Ихэвчлэн урд өдрийн ажлаас хамаардаг. Сүүлийн үед орой эрт унтаж, өглөө эрт босохыг зорьж байна. Өглөө босоод сунгалтын дасгалаа хийчхээд ажилдаа гарна даа. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөө бүх зүйлийн эхлэл. Цаг хором бүрт юм болгон өөрчлөгдөж байдаг. Бидний бие ч мөн адил хувьсан өөрчлөгддөг. Миний хувьд уян хатан сунгалтын дасгал хийж анхаарлаа төвлөрүүлж өглөөг эхлүүлдэг. Дасгал хийх явцад гоё бодлууд хөглөрдөг. Урлагийн хүн байнгын өөдрөг байж, аливаа зүйлийг ургуулж бодохоос гадна бүх юмны сайн сайхны төлөө гэсэн бодолтой явдаг шүү дээ. 

 

3.Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Саяхан Япон улсын Токио хотын алдарт Шинжүкү дүүргийн Үндэсний театрт “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг найруулж тавьчхаад ирлээ. Балетын гоцлол дүрийг ДБЭТ-ын балетчин О.Даваадорж анх удаа бүтээлээ. Ирээд шууд “Цөмөөхэй” балетын тоглолтын бэлтгэлдээ орсон. Монголын балетын үндэсний зөвлөлөөс арван хоногийн өмнө анхдугаар чуулганаа зохион байгууллаа. Балетын урлагийг олон нийтэд түгээх үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүд болон бусад холбогдох эмэгтэйчүүдийн холбоо, ТББ-уудтай тогтмол уулзалт хийж байна.  

Өнөөдөр шинэ долоо хоногийн өдөр. Ажлын эхний өдөр. Зарим урлагийн хүмүүсийн хувьд амралтын өдөр. “Цөмөөхэй” балетад оролцох Хөвсгөлийн цаатан хүү, 11 настай Сугараа ирнэ. Өнөөдөржингөө тоглолтын дасгал сургуулилалтаа хийнэ, бэлтгэлүүдээ орно. Түүнчлэн тайзан дээр “Цөмөөхэй”-н өрөлт явагдана. Гэрэл, тайз чимэглэлийн өрөлтүүдээ найруулгын зүгээс харна. “Цөмөөхэй” балетыг өмнө нь 2-4 удаа тоглодог байсан бол энэ жилийн хувьд найман удаа тоглох гэж байна. Энэ жилийн тоглолтын онцлог гэвэл нийт 199 хүүхэд орно. Улаан-Үдээс бүжигчид урилгаар оролцоно. ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булган “Цөмөөхэй” балетын гол дүр Амтатны дагинын дүрд тоглоно. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэж бодож явдаг даа. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Аливаа зүйлийг эхлүүлж, сурахад хэзээ ч оройтдоггүй. Балетын урлаг хүн бүхэнд зориулагдсан гэж ярих дуртай. Энэ ч үүднээс балетын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж явах болно. Залуустаа бүжгээр хичээллээрэй. Урлагаар хүүхдүүдээ болон өөрийгөө хүмүүжүүлээрэй гэж хэлмээр байна. Мөн урлагийг ямагт бүхнээс түрүүнд тавьж байхыг хүсье. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ