A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 94 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 94 | |
|
Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяаг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.
Өглөө 06.30-7.00 цагт босч, ажилдаа гарахаас өмнө гурван зүйлийг амжуулдаг. Эрүүл мэнддээ хөрөнгө оруулж өөрт тохирсон хөдөлгөөн хийж, гэр бүлийнхэнтэйгээ өглөөний цайгаа хамт ууна. Олон улсын байгууллагад ажилладаг учраас цагийн зөрүүгээр ирсэн цахим шуудан, бусад холбогдох мэдээлэлтэй уншиж танилцаж, шаардлагатай заримд нь яаралтай хариу өгнө. Сэтгэл санаагаа тухайн өдрийнхөө ажилд бэлтгэж эрч хүч бэлэглэх урмын үгс уншина.
Өчигдрийнхөөс өнөөдөр нь илүү байг гэсэн өөдрөг бодлоор эхлүүлдэг.
Өнөөдөр Монголын Эмнести Интернэшнл байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойн өдөр. Өнгөрсөн 25 жилийн ололт амжилт, жаргал зовлонгоо гишүүд, дэмжигчид, хамтран ажиллагч түншүүдтэйгээ хуваалцах том боломж юм.
Ажлаа аз жаргалтай хийх. Монгол улсад маш олон хүн ажлаа сэтгэлээсээ хийж чаддаггүй. Тийм хүмүүсээс өндөр бүтээмж хүсээд ямар ч нэмэргүй. Тэд зөвхөн ажилтай байх, эсхүл цалингаа л боддог. Хийж байгаа ажил нь өөрийнх нь биш хэн нэг даргын эсхүл хэн нэг эзний ажил мэт аашилдаг. Сэтгэлээсээ хийсэн ажлын үр нөлөө заавал гардаг.
Мөн үзэл баримтлал, үнэт зүйлдээ тууштай байх. Маш олон хүнд ийм зан чанар дутагддагаас их амжилтад хүрэхийн өмнө эргээд буцчихдаг. Ялангуяа хүний эрхийн зөрчлийг таслан зогсооно гэдэг бол нэг жил, нэг сар, нэг өдөрт хийгдчихдэггүй. Тасралтгүй байнгын хараа хяналт, анхааруулга, шаардлага тавьж байж үр дүнд хүрдэг ажил.
Манай байгууллагын нэг сайхан уриа байдаг. “Яасан харанхуй юм бэ гэж хашгирснаас ядаж та өөрөө нэг лаа асаа” гэж. Манай залуучуудын сэтгэлд хүрэхгүй байгаа, тэднийг бухимдуулж байгаа тэр зүйлийг өөрчлөхийн тулд залуучууд өөрсдөө ямар нэг алхам хийх хэрэгтэй. Тэд маргаашийн удирдагчид биш тэд өнөөдрийн удирдагчид. Тиймээс хүний эрхийн зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрөлгүйгээр ямар нэг алхам хий, үр дүнд хүрэх болно гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байж чадна.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|