A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 87 | |
|
МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Ч.Лодойравсалыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.
Өглөө 06:00 цаг гэж босоод, хүүхдүүдээ сэрээж хичээлдээ явахад нь бэлдүүлээд, 07:00 цагаас албандаа явцгаадаг. Түгжрэл эхлэхээс өмнө эрт гарвал хүүхдүүдээ хүргэж амждаг. Мөн ажилдаа ч эрт ирнэ. Хүүхдүүддээ амжилт хүсэж үнсээд сургуульд нь оруулдаг. Тэднийгээ харж баясчхаад л ажилдаа явдаг даа.
Тухайн өдөр хийх төлөвлөгөөт ажлуудаа нягтлаад зав гарвал амжуулах ажлуудаа төлөвлөхийг хичээдэг. Ажлын цаг эхлэхээс өмнө ирчихдэг болохоор ажил оволзож бужигнахаас өмнө бодож тунгаах, эргэцүүлэх, шийдэл эрэлхийлэх асуудалдаа төвлөрдөг.
МУИС өөрийн төсвөөс санхүүжүүлдэг инновацийн төслийн шалгаруулалтаа хийнэ. Дараа нь БНСУ-ын үндэсний ассамблейн гишүүн Ким Ён Жүд МУИС-ийн ОУХНУС-ийн хүндэт доктор олгох ёслол, хүндэтгэлийн лекц болно. Түүнчлэн Европын холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй төслийн Герман хамтрагчидтай уулзана.
Сүүлийн үеийн сонин гэвэл оны төгсгөл болж байгаа учир МУИС-ийн бүх алба, хэлтэс, нэгж, хүрээлэн төвүүдийн тайланг хэлэлцэж дүгнэж байна. МУИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци, ахисан түвшний сургалт, хамтын ажиллагаа, номын санг хариуцдагийн хувьд салбар дундын судалгааг хөгжүүлэх, олон улсын түвшний судалгааны удирдагчдыг бэлтгэх, МУИС-д бүртгэлтэй оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах МУИС-ийн гарааны компанийг үүсгэх, дэмжих зорилготой ирэх жилийн төлөвлөгөөгөө боловсруулж байна.
Ирэх жил уламжлалт багш оюутны стартап хөтөлбөрөө үргэлжлүүлэхээс гадна Инноваторуудын олон улсын зуны сургалт зохион байгуулах төслийг боловсруулж байна. Монгол, Япон, Германы оюутнууд нийлж хамтарсан баг үүсгэн хүрээлэн буй орчны тодорхой асуудлыг шийдвэрлэх шийдлийн шинэ санааг хамтран танилцуулах юм. Уг төслийн зорилго нь аливаа асуудлын учир шалтгааныг цогцоор үнэлэх, шийдлийн санааг боловсруулахад ялгаатай хандлагатай олон үндэсний залуус хамтран ажиллах, ирээдүйд хэрэгжүүлэх шинэ санаа дэвшүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулах юм.
Аливааг бүтээлчээр хийх бодол хүнийг төсөөллөөр дүүргэж өөдрөг болгодог. Асуудалтай зууралдахгүй шийдлийг эрэлхийлэх явдал. Мөн аль болох эерэг, хийж бүтээж буй мэдээллийг бүтээлчээр хүлээн авахыг чухалчлах хэрэгтэй.
Алсыг харсан том зорилготой байж, түүндээ итгэж, чин сэтгэлээ зориулж туйлбартай зүтгэж байж амжилтад хүрдэг. Товчилбол итгэл, сэтгэл, зүтгэл амжилтын үндэс юм. Томоор сэтгэж багаас эхэлж хурдан тэл гэсэн зарчим ч байдаг.
Хүний амьдралын зорилго аз жаргалтай байхад оршдог. Аз жаргал гэдэг нь бие сэтгэлийн бүхий л хэрэгцээндээ сэтгэл хангалуун байх явдал юм. Өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яардаг байх нь аль алиндаа сэтгэл хангалуун байхын илрэл.
Залуустаа суурь мэдлэгтэй, сурах чадвартай, хийх бүтээх эрмэлзэлтэй, шинжлэх ухаанч, инженерчлэлийн сэтгэлгээтэй, эх оронч, бүтээлч иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөе.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|