• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Г.Одгарав   |    127   |  
0

"Zazaa" брэндийг үүсгэн байгуулагч, зураач Г.Наранцацралын амралтын төлөвлөгөөг сонирхлоо. Та бүхэн гуравхан минут зарцуулаарай :)

 
 

МИНИЙ ӨДРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ:

Уран бүтээлч хүнд ажил, амралтын өдөр бараг байдаггүй. Гэхдээ би гэр бүл, үр хүүхдээ амрах үед ажлаасаа түр хөндийрдөг. Манайхан ихэвчлэн бямба гарагт үд хүртэл орондоо кофе ууж, ном уншдаг. Түүний дараа гадуур алхах болон голдуу үдээс хойш төлөвлөсөн газартаа очно. Европт ихэвчлэн 2-3 сарын өмнөөс бүхий л зүйлээ төлөвлөдөг. Айлд зочлох, гадуур зугаалах, музей, кино, тоглолт үзэх, саунд орох гэх мэт зав огт гардаггүй. Амралтын өдөр бид гэрийн ажил хийж цаг үрэх дургүй, ажлын өдрүүдээр л амжуулна. Би хүмүүст амралтын өдрүүдэд ямар ч завгүй шүү, долоо хоногийн дундуур уулзья гэдэг.

 
 

“АМРАЛТ” ГЭДЭГ ҮГИЙГ ТОДОРХОЙЛБОЛ:

Амралт бол хувь хүн өөрийгөө хөгжүүлэх, өөртөө болон хувийн амьдралдаа, цаг гаргаж, дуртай зүйлсээ хийхийн нэр юм.

 
 

АМРАЛТАА ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ:

Эндэхийн хүмүүс амралтын өдрүүдэд их ач холбогдол өгдөг. Богино болон урт аяллуудыг хийх дуртай. Эхнээс нь дуустал төлөвлөөд, аялж буй улс, хотынхоо газрын зургийг бариад л тэнэж өгнө дөө. Бид очсон газрынхаа урлаг соёл, түүхийн холбогдолтой газруудаар явах их дуртай.

 
 

АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР:

Бие биедээ цаг гаргах, хүндэтгэлтэй хандах, бусдадаа өөрийн орон зайг тавьж өгөх. Ямар нэгэн асуудал гарвал том, жижиг гэлтгүй бүгд цаг гаргаад нээлттэй ярилцах хэрэгтэй. Хэцүү байсан ч уйлаад ч болов асуудлаа ярих нь чухал. Ярилцаж байж л бид асуудал яг юунд байгааг тодорхой болгоно. Ямар нэгэн алдаагаа засах гээд хичээх, бие биедээ халамжтай байх, хүн өөрийнхөөрөө байхыг хүчлээд л эхлэх юм бол ямар нэгэн байдлаар гэр бүлийн тэцвэр алдагдаад эхэлдэг. Бас их үрэлгэн, эд материал шүтээд байх хэрэггүй, байгальдаа ээлтэй амьдрахыг хичээх хэрэгтэй.

 
 

АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВ МАЯГААСАА ХУВААЛЦВАЛ:

Манай гэрийхэн ном их уншдаг. Том жижиггүй уншсан номоо хоорондоо ярилцах нь хамгийн гоё. Хүүхдүүдтэйгээ ширээ тойрон хооллонгоо инээж суух хэчнээн сайхан гээч. Аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрөөж байгаагаа мэдрэх их чухал. Ном уншдаг хүмүүс мэдлэгийн хүрээгээ тэлээд зогсохгүй юмыг зөвөөр тунгаан бодох, дүгнэх, зөв асуултууд тавих, сонирхолтой мэтгэлцэх гэх мэтээр амьдралыг илүү амттайгаар мэдэрдэг байх. Энэ бүхэн гэр бүлийн амьдралд их чухал нөлөөтэй гэж боддог.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ