A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |
|
Зохиолч, сэтгүүлч Р.Эмүжинг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.
Өглөө болгон өөр өөрөөр эхэлдэг. Нэг өглөө 06.00 цагт, дараагийн өглөө 10.00 цагт босдог. Миний амьдрал төлөвлөгөөтэй хэрнээ төлөвлөгөөгүй. Урьд шөнө нь 02.00 цаг хүртэл зохиол дээрээ суусан хэрнээ өглөө 07.00 цагт толгойд шүлэг уянгалсаар сэрэх үе ч бий. Зарим үед их ачааллын дараа зориуд үд хүртэл унтах үе ч байдаг. Зохицож амьдраад сурчихжээ.
Өглөө болгон надад дөнгөж сая төрсөн хүүхдийн анхны өглөө шиг санагддаг. Орноосоо өндийгөөд, цонхон дээр хамгийн түрүүнд очдог. Нөгөө л байшин, гудамж талбай, Богд уул боловч энэ бүхнийг анх харж байгаа юм шиг өвөрмөц шинэ мэдрэмж. Тэгээд би өөрийн эрхгүй инээдэг, хүүхэд шиг л. Амьдралын алив бүхнийг яг л ийм сэтгэлээр хүлээж аваад байдаг. Мэдрэмж болгон шинэ, мэдрэмж болгон анхны, мэдрэмж болгон онцгой. Магадгүй энэ л миний баялаг, зан араншингийн онцлог байх. Хэт хуучин дэлхийгээс би юу ч түүж чадахгүй шүү дээ.
Ирэх гурван жилийн ажлаа би аль эрт төлөвлөчихсөн. Ойрын өдрүүдэд түүнтэйгээ холбоотой уншиж судлах ажлаа урагшлуулах, за бас шинэ оныг гэр бүлээрээ угтах оргилуун гоё хүслээ биелүүлэх, хүүгийнхээ төлөвшилд хэрэгтэй нэг чухал алхмыг эхлүүлэх...
Өө тийм хамгийн сайхан мөч буюу 31-ний орой тирамисутай бялуугаа хувааж зүсээд, өөртөө хамгийн томыг нь таваглаж авахыг л мөрөөдөөд гүйж явна даа.
Мөрөөдөлтэй, зорилготой хүний өглөө болгон нь аз жаргалтай, тэмүүлэлтэй эхэлдэг. Өнөөдөр...гэдэг чинь гайхалтай хүчтэй үг шүү дээ. Өнөөдөр хүүгээ олимпиадад бүртгүүлнэ, өнөөдөр дуусгаагүй ажлаа дуусгана, өнөөдөр найзтайгаа уулзана, өнөөдөр бичихээр төлөвлөсөн сэдвээ судална... Энэ бүхэн намайг аз жаргалтай болгодог. Өнөөдөр...өөрөө аз жаргалын тарни. Маргааш гэж хойш тавих тусам аз жаргал чинь бас маргааш, нөгөөдрийн зүг хулжих болно.
Хүн ганцхан л амьдардаг. Чамд ганц л гал шиг залуу нас, галзуу халуун үе, ганцхан л удаа амтлаад өнгөрөх агшнууд заяасан. Энэ цаг хугацааг чи эргүүлж чадахгүй. Тиймээс хүс, тэмүүл, зоригло, суралц, аял, дурла, амьдралыг бүрэн өөртөө үлдээ, дүүрэн ашигла. Өөрөөр хэлбэл амьдралаа, цаг үеэ бүтээ. Чи бүтээхгүй бол өөр хэн ч чиний өмнөөс чиний амьдрал, орон зай, цаг хугацааг бүтээхгүй.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|