• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0

Дуучин Б.Нацагдоржийг “Өглөөний өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ажлын таван хоногт өглөө 7:00 цагт босоод хүүхдүүдээ хувцаслаад сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Харин амралтын өдөр гэртээ байж, гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрөөхийг эрмэлздэг.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өдөр бүр, зүрхний цохилт шиг хэмнэлтэй байдаг. Ихэвчлэн төлөвлөсөн ажлуудаа бодохоос эхэлдэг. Амралтын өдрүүдэд энхрий бяцхан үрстэйгээ цагийг зугаатай өнгөрөөж, хайрт ханийхаа гарын хоолыг зооглож, гэр бүлээрээ хөгжилтэй байгаа дүр зургийг нүдэндээ буулгадаг. Өдөр нь төсөөллөө бодит болгодог. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өмнөх өдрүүдэд тоглолтын бэлтгэл ажил хийгээд зав багатай байлаа. Өнөөдөр “Christmas” тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолтоо жил бүр уламжлал болгон хийх болно.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх аз жаргалын тарни юу вэ?

Аз жаргалын нууц нь дуртай зүйлээ хийхэд бус хийж байгаа зүйлдээ дуртай байхад оршдог. Хүн эерэг бодох тусам нүдэнд нь оч гийж, биед нь эрч хүч орж, сэтгэл нь аз жаргалыг мэдэрдэг болов уу. Тэгэхээр өглөөг өөдрөгөөр эхлүүлэх аз жаргалын тарни бол хүүхдүүдээ үнсээд,  амжилт хүсэх юм. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Тууштай хичээнгүй байхад бүх зүйл аяндаа бүтдэг. Хэрэв та шилдэг нь байхыг хүсвэл өглөөг эерэг бодлоор эхлээрэй гэж хэлмээр байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ