• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    85   |  
0

МЗХ-ХБНГУ дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Хуншагайг “Өглөөний өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ихэвчлэн 7-8 цагт босдог. Өглөө босоод цэнгэг агаараар амьсгалж, халуун кофе уух дуртай. Кофе уунгаа ажил, хичээл болон сайн дурын ажлуудынхаа хуваарь, төлөвлөгөөг нягталдаг. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөө бүр шинэ боломж нээгддэг. Өглөөний эхлэл өдрийг тодорхойлдог учраас эерэг, гэгээлэг бодлуудаар өдрийг эхлүүлэхийг хичээдэг. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

МЗХ-ХБНГУ дахь салбар зөвлөлийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа Европын орнуудад суралцаж байгаа болон төгссөн залуусын дунд “Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн уралдааныг Ханнс-Зайделийн сан болон Отгонбаяр сантай хамтран ирэх оны хоёрдугаар сарын 01-нд ХБНГУлсын Мюнхен хотноо зохион байгуулахаар ажиллаж байна. Эх орныхоо хөгжилд залуус хувь нэмэр оруулах үүрэгтэй гэж боддог. Энэ хурал нь залуучуудын оролцоог нэмэгдүүлж, гадаадаас хувь нэмэр оруулах боломжийг олгож байгаа гэдгээрээ онцлог юм. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

“Би чадна, өөдрөг байж өөрийгөө хайрла” гэж хэлэх дуртай. Зорилгоосоо ухрахгүй хичээж чадвал амжилтад хүрэх зам ойрхон байдаг. Өөрийгөө хөгжүүлэх цаг гаргаж, шинэ мэдлэг хуримтлуулах хэрэгтэй.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Энгийн зүйлээс эх орны хөгжил , нүүр царайг тодорхойлдог. Залуус бид соёлтой, эх орноо гэх сэтгэлтэй, бусдыг хүндэлдэг, бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг байхад ирээдүйд дүү нар минь биднийг үлгэрлэх болно. Зорилгогүй хүн далавчгүй шувуутай адил. Амжилтад хүрэх зам хүн бүрт бий. Тууштай шаргуу байж, цагаа зөв төлөвлөж, амжилтад хүрээрэй гэж залуустаа зөвлөмөөр байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ