• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    102   |  
0

“Ulaanbaatar coffee academy”-ийн үүсгэн байгуулагч Г.Тэмүүжинг “Өглөөний өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06:40 цагт босдог. Өглөөний цайг алгасахгүй байхыг хичээдэг. Олон хүний өглөө надаас шалтгаалдаг болохоор тэдэндээ кофег нь өгөхийн тулд 30-40 минутын өмнө очиж, бэлтгэлээ хийдэг. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Бүх өдөр өчигдөр шиг байхгүй, өчигдрөөс илүү өнөөдрийг бүтээхийн төлөө гэдэг бодлоор өглөөг эхлүүлдэг. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Сүүлийн үед шар тостой кофег хүмүүс их сонирхон уух болсон. Шар тостой кофенд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд орц найрлагыг нь баяжуулаад сонирхолтой шинэ цэс гаргасан. Сүүлийн нэг сарын турш энэ кофегоо уусан. Амтанд нь бүр дурлаад байгаа. Энэ кофеныхоо ашиг тусын талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байгаа. Баталгаатай, бүтээгдэхүүн болсных нь дараа хэрэглэгчдэд санал болгон гээд туршилт хийж байгаа. Энэ бүтээгдэхүүнээ “нийслэл кофе” гээд нэрлэчихсэн. Шинэ оны дараа кофенд дурлагсаддаа амтлуулах зорилготой ажиллаж байна. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Боломжгүй зүйл гэж байхгүй. Болохгүй бол болгоно гэж хэлэх дуртай. Аяга кофены дараа амьдрал эхэлдэг гэдэг үгийг хамгийн их хэлдэг. Хичнээн яарч байсан ч кофегоо тухтай сууж байгаад уух хэрэгтэй. Өөртөө бага ч гэсэн “таашаалтай” цагийг зарцуулж чадвал эрч хүчтэйгээр өдрийг өнгөрөөнө.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвөлгөөг өгөхгүй юу?

Мөнгөний төлөө биш өөрийнхөө төлөө ажилдаа сэтгэл гарга. Чиний хийж байгаа зүйлийг чамаас өөр хэн ч хийж чадахгүй юм шиг мундаг нь бай. Эцэст нь амжилт гэх “шагнал” ирэх болно гэж зөвлөмөөр байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ