A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |
|
“Англи хэлний академийн захирал”, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор, З.Ганчимэгийг “Өглөөний өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.
Болж өгвөл эрт босохыг хичээдэг. Сүүлийн үед тархины зүй тогтол, ой тогтоолт болон далд ухамсрын талаар сонирхон судалж байгаа. Өглөө босоод хамгийн эхэнд зүүдээ санахыг хичээдэг. Зүүд зөнтөй учраас зүүдэндээ юу мэдэрснээ тунгаадаг. Хань минь ч “Миний хань ямар зүүд зүүдэлсэн бэ?” гэж сонирхон асуудаг. Шүршүүрт орж байхдаа өөрийн дотор хүнтэйгээ ажлаа зөвлөлдөж, төлөвлөнө. Ээжийнхээ захиасыг биелүүлж өглөө бүр “Ногоон Дарь эх”-ийн туужийг уншдаг. Би олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаггүй ч нүүр номны найзууддаа зориулаад ажилд гарахаасаа өмнө итгэл бадрааж, урам хайрлах үгс оруулах дадалтай болжээ. Оруулахгүй болохоор нэг зүйл дутагдаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг болж. Өглөө сонсож, уншсан зүйлс өдрийн туршид таныг хөглөх учраас аливаад хариуцлагатай хандаж, сайн сайханд уриалан дуудах хэрэгтэй гэж боддог.
Хүн бүхэн өглөөг өөдрөг бодлоор эхлүүлэхийг хүсдэг юм. Өглөөний бүхэн урьд оройны бэлтгэлээс шууд хамаардаг. Тиймээс орой унтахынхаа өмнө маргааш өглөө авч явах зүйлс болон хувцсаа бэлдчихвэл өглөө нь бүх зүйл тайван, эмх цэгцтэй байдаг. Гэгээн өглөөг эерэг бодлоор эхлүүлж, зорьсон зүйлээ бүтээхээр зоримог алхахаас өөр сонголт бий гэж үү? Зорилгынхоо төлөө зөвхөн урагшаа алх гэж хэлэх дуртай.
“Англи хэлний академи” байгуулагдсаны 15 жилийн ой энэ жил болно. Монголын түүх, ёс заншил, дахин давтагдашгүй соёлын өвийн талаар хүүхдүүдээ англи хэл дээр судлах боломжоор хангах, суралцах явцдаа бодитоор мэдэрч, туршиж, амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах зорилготой “Монгол бахархал” төслийг санаачлан, эхний гарын авлагаа гаргасан. Хүүхдүүд ихэд сонирхон суралцаж байгаа бөгөөд зөвхөн “Англи хэлний академи””-д суралцаж байгаа хүүхэд гэлтгүй эх орны ирээдүй болсон үрсэд зааж, нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд дэлгэрүүлэхэд хамтран ажиллах байгууллагуудтай нилээд хэдэн уулзалт товлосон байгаа учраас энэ он ихэд завгүй байх болов уу.
Тоастмастерс Үндэсний байгууллагын хувьд энэ оны зургаадугаар сарын 1-нд дэлхийн 143 орны 358000 гишүүд “Pathways” гэсэн боловсролын цоо шинэ хөтөлбөрт шилжих учраас 2018 оноос өмнө элссэн Монгол гишүүдээ Тоастмастерсийн хамгийн дээд цол болох Гарамгай Тоастмастер буюу “Distinguished Toastmaster”болзлыг хангахад туслах том ажил үлдсэн байна. Жил бүрийн гуравдугаар сарын 15нд “Дэлхийн Итгэлийн Өдөр”-г зохион байгуулдаг бөгөөд энэ жил “UNICEF”-тэй хамтрахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа. Мөн 23 жил англи хэл заасан туршлагаа хуваалцахаар ном бичиж байгаа юм.
“Сайн явах санааных. Санаа зөв бол заяа зөв” гэж өөртөө үргэлж сануулдаг. Сэтгэлд багтаж, итгэлд бөхлөгдсөн зүтгэл шингэсэн зөв үйлс бүхэн бүтэх ёстой гэдэгт итгэдэг.
Зорилгынхоо төлөө бага багаар, алхам алхмаар аяархан урагшил. Хүн болсон хойно алдалгүй яахав, гэхдээ алдаанаас юу сурснаа бүү март. Алдаагаа боломж болгох эсэх нь өөрөөс тань шалтгаална шүү дээ.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|