• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    118   |  
0

"We brand"-ийг үүсгэн байгуулагч Г.Дэлгэрсайханыг "Өглөөний өөдрөг 5 асуулт" буландаа урилаа.

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Тухайн өдөр ямар ажилтайгаас шалтгаалж, босох цаг өөр байдаг. Өглөө бүр өөр ажил төлөвлөдөг юм. Эрт босохыг нэг их чухалчилдаггүй. Орой илүү бүтээмжтэй ажилладаг.

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Төлөвлөсөн ажлуудаа бүгдийг нь амжуулна гэж боддог.

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр хоёр хүнтэй уулзаж гэрээ хийнэ. Мөн шинэ салбарынхаа тохижилттой танилцах төлөвлөгөөтэй байгаа. Монгол түмний хамгийн өргөн тэмдэглэдэг цагаан сарын баяр болох дөхсөн тул "Цагаан сар"-д зориулсан загваруудаа гаргахаар ажиллаж байна. Энэ загваруудаа маш өвөрмөц, сайхан загвар болно гэдэгт итгэлтэй байна. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Миний аз жаргалын тарни бол хоёр сайхан үрээ үнсэх юм. Хүүхдүүдээсээ өдрийн өөдрөг бодол, эрч хүчийг авдаг. Хоёр үрээ тэврээд үнэсэхээр сэтгэл нэг л сайхан болчихдог. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Бүх сайхан  зүйлийн эхлэл нь эерэг хандлага гэж боддог. Аливаад чин сэтгэлээсээ ханддаг бол сайхан бүхний эерэг урсгалыг өөртөө татдаг юм шиг санагддаг. Хийж байгаа ажилдаа эзэн байж, хүний юм хийж өгч байна гэсэн сэтгэлээр бус өөрийнхөө төлөө ажиллаж байгаа гэдгээ мэдэрч, тууштай бөгөөд шаргуу хөдөлмөрлөөрэй гэж зөвлөмөөр байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ