• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0

“Ийгл” телевизийн тоймч, сэтгүүлч Н.Баасандамбыг “Өглөөний өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө ихэвчлэн 06:00-06:30 цагт босдог. Өмнөх орой нь ажлынхаа бэлтгэлийг хангадаг учраас өглөө босоод цайгаа уучхаад ажилдаа явдаг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Ажилдаа аль замаар явбал түгжрэхгүй очих бол гэж боддог. Замын түгжрэл нь бидний цагийг үрээд зогсохгүй стрессдүүлдэг. Өглөө ажилдаа саадгүй ирвэл тухайн өдрийн ажлын бүтээмж өндөр байдаг.

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр мэдээ, сурвалжлага бэлтгэхээр Хэнтий аймаг уруу томилолтоор явж байна. Өдрийн ихэнх цагийг "Төрийн ордон" болон телевизийн эфирт өнгөрөөдөг учир томилолтоор явах нь амьдралтай хөл нийлүүлэн алхах, сэргээш авах боломж олгодог. Манай хамт олон энэ жил “ФМ 91.1 радио”-гийнхаа нийтлэлийн бодлого болон тоног төхөөрөмжийг шинэчлэхэд ач холбогдол өгч байгаа. Үзэгчид телевизийн сувгийг хайж үздэг байсан бол одоо эсрэгээрээ болсон. Тэгэхээр мэдээлэл түгээдэг платформын тоог нэмэгдүүлж, шинэчлэх зорилттой байгаа. Энэ жил манай "Ийгл" телевизийн 25 жилийн ой болно. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

“Өглөөний цай дүүрэн бол өдрийн жаргал дүүрэн” гэж хэлэх дуртай. Өглөөний цайгаа уугаад хэвшвэл өдрийн ажил үр бүтээлтэй байдаг . 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Орчин үеийн залууст өөрийгөө хөгжүүлэх мянга мянган боломж бий. Залуу нас шүдэнз зурахын хооронд өнгөрдөг тул тэдэнд хүнтэй танилц, өөрийгөө хөгжүүл, нийгмийн харилцаанд идэвхтэй оролц гэж зөвлөмөөр байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ