• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0

Жүжигчин Б.Одончимэгийг “Өглөөний өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ихэвчлэн өглөө 08:00 цагт босдог. Өдрийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд босоод шар тостой хар кофе уудаг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өнөөдөр их олон ажлыг амжуулна гэсэн бодлоор эхлүүлдэг. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр нэг хайртай найздаа гэнэтийн бэлэг барихаар төлөвлөсөн. Ажлын хувьд энэ сарын 1-нд анхны бие даасан уран бүтээл болох "Солонго үүл" УСК-ныхаа нээлтийг хийсэн. Энэ киногоороо дамжуулан нийгэмд өгөхийг хүссэн мессежээ бүрэн гүйцэт хүргэж чадсан гэж бодож байна. Эмэгтэй хүний эрх чөлөөг хэн ч хязгаарлах ёсгүйг киногоороо харуулахыг зорьсон.

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Бүх зүйлийг эерэгээр харах дуртай. “Би чадна” гэж өөрийгөө урамшуулдаг.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залууст цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хурдтай, хүчтэй, бусдад хэрэгтэй хүн байгаарай гэж зөвлөмөөр байна. Жүжигчин мэргэжлээр сурч буй дүү нартаа “Мэргэжлээ зөвхөн сонирхлоороо бус өөрийн эд эс, бие махбодиороо мэдрээрэй” гэж хэлэхийг хүсч байна.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ