• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0

Морьт харвааны дэлхийн аварга, "Хан-Монгол" морин циркийн багш Э.Эрдэнийг "Өглөөний өөдрөг 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Морьт харвааны тэмцээн дөхсөн үед өглөө 06:00 цагт босч шавь нартайгаа бэлтгэл хийдэг. Тэмцээнгүй үед ажлын цаг эхлэхээс өмнө гэр бүлтэйгээ өглөөний цайгаа хамт уухыг хичээдэг.

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөөг сайн сайхан, гэгээлэгээр эхлүүлэхийг эрмэлздэг. Өдөр бүр тоглолттой байдаг учраас үзүүлбэрийг минь олон үзэгч үзээсэй гэж хүсдэг.

3. Та маргааш ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Тоглолтын бэлтгэлээ хангахаар залуустайгаа бужигнана даа. Солонгос улсын үзэсгэлэнт Жэжү арал жилийн дөрвөн улирал үзэгчдээр тасардаггүй учир ажлын ачаалал ихтэй. Өнгөрсөн он миний хувьд гайхалтай, ололт амжилттай жил байсан. Энэ онд олон улс болон дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд орох зорилготой. Мөн эх орондоо морьт харвааны тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулахыг хүсч байна. Оролцсон тэмцээн бүрээсээ ганзага хоосон ирэхгүйг хичээдэг. Тиймээс бидний хойч үе морьт харвааны шилдэг аваргууд байгаасай гэж боддог. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Буян буцаж ирэхдээ бороо шиг асгардаг. Шудрага хүнийг амьдрал үргэлж шагнадаг гэж хэлэх дуртай. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлийг тултал нь хөгжүүлээд тууштай зүтгэвэл амжилтад хурдан хүрнэ.  Сөрөг бодлууд, гутрангуй үзэл бол өөртөө итгэх итгэлээ алдахад хүргэдэг гол хүчин зүйл. Тиймээс алдаандаа зовних бус аливааг хийж бүтээхдээ төвлөрөх хэрэгтэй.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ