• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    84   |  
0

"Монголын англи хэлний академи"-ийн захирал Ц.Хүрэлтулгыг "Өглөөний өөдрөг 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ихэвчлэн 04:40-05:00 цагт босдог. Төслийн орчуулгын ажил маань 05:00 цагт эхэлдэг учраас өглөө цайгаа уучхаад ажилдаа явдаг. 
 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Сэрүүлэгэндээ намуухан, морь янцгаах ая тавьдаг. Дуртай аяаа сонсохоор хөдөө  талд ирчихсэн юм шиг бодол төрдөг. Тиймээс өглөө нойрмоглож сэрдэггүй учир бодол бүхэн минь эерэг байдаг. 

3.Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр 05:00 цагаас хойш төслийн орчуулгын ажлаа хийж байна. 09:00 цагаас “Монголын англи хэлний академи”-даа очиж сурагчиддаа хичээлээ заана. Энэ долоо хоногт шинэ элсэлт эхэлсэн учраас “Англи хэлийг хэрхэн сурах вэ”, “Суралцаж байхдаа юуг анхаарах” талаар лекц уншина. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Орой унтахаасаа өмнө өглөөг өөдрөгөөр эхлүүлэх санаа олдог. Өглөө үүндээ догдолж сэрдэг. Миний өнөөдрийн догдлол бол шинэ сурагчидтайгаа уулзах. Ертөнцийн хамгийн сайхан цаг бол өглөө учраас орой байсан ч “Өглөөний мэнд” гэж хэлэх дуртай. Энэ нь миний хувьд мэндчилгээ гэхээс илүүтэй урам авдаг үг. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Хүн бүр амжилтын тэнгэрт орой дээр нь дүүлэх боломжгүй. Өөрийгөө амжилттай яваа гэж бодож байгаа хүн хүрэх ёстой амжилтынхаа 50 хувьд хүрсэн байдаг. Амьдралдаа өөрчлөлт хий, орчноо соль, чадварлаг хүмүүстэй танилц, өөрийгөө дутуу байгаагаа мэдэр. 

Аялагч хүн аль чиглэлд аялахаа, хаана хүрэхээ мэдэж байж аялалд гардгийн адил амьдралд хүн хаана хүрэхээ, хэн болохоо, юуг бий болгохоо мэддэг байх нь чухал. Үүний тулд хүн хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Зорилго бол таныг сүүдэр мэт даган явах учиртай луужин юм. Зорилго, итгэл, тууштай байдал, зөв сонголт, амжилт гэх ойлголт үргэлж хамт байдаг. 

Хүн бүрийн мөрөөдөж буй амьдрал нь алган дээр нь байдаг. Хэл сурахын тулд өдөрт багадаа 50 үг цээжлэхээс эхлээрэй. Та өнөөдөр эхэлбэл хаврын яргуй ургахад хүссэн түвшиндээ очих боломжтой. Мөн залууст дэлхийн топ сургуулиудад суралцах боломж бий гэдгийг хэлэхийг хүсдэг.

 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ