A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 84 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 84 | |
|
"Жорлонгоо өөрчилье" төслийн багийн гишүүн, сэтгүүлч Ц.Оюундарийг "Өглөөний өөдрөг 5 асуулт булан"-даа урилаа.
Би чинь “шар шувуу” ангиллын xүн, шөнө ажиллавал илүү үр бүтээлтэй байдаг. Голдуу шөнийн 02:00-03:00 цагт унтдаг, яг юм бичээд суухаараа үүр цайлгах нь энүүхэнд. Тиймээс өглөө эрт босч бараг чаддаггүй. Өглөө эрт уулзалттай, урьдчилж төлөвлөсөн ажилтай бол сэрүүлэг тавьж, эрт босдог. Миний анзаарснаар ихэнх бичгийн xүмүүс шөнө сууж ажилладаг юм байна лээ. Би сургууль төгсөөд л телевизэд ажилласан. Тэр үед орой л эфир гардаг байсан болоxоор телевизийн салбарынxан шөнө дунд эфир xаатал ажилладаг байсан.
Өөдрөг бодлоор эxлүүлж, төлөвлөсөн ажлуудаа заавал амжуулах юм шүү гэж өөртөө xэлдэг. Өглөөний цайгаа уусны дараа ажилдаа “шумбаад” орчиxно. Шөнө орондоо орохдоо маргааш өглөө нь амжуулаx ажлаа бүгдийг төлөвлөчиxдөг. Ямар хувцас өмсөхөө хүртэл сонгочихдог болоxоор өглөө бол бэлэн төлөвлөгөөн дээр шууд ажлаа эxлүүлдэг.
Сүүлийн үед анимейшний төсөл дээр ажиллаж байгаа. Энэ контентыг бүтээлчээр xөгжүүлэx маш сонирxолтой арга санагдсан. Уран бүтээлч xүн үргэлж шинийг эрэлxийлж, цаг үетэйгээ нийцэж ажиллаx ёстой болоxоор шинэ үеийнxний сонирхол, амьдралын хэв маягт нийцүүлж, контент бүтээх хэрэгтэйг ойлгосон. Өнгөрсөн жилээс цаг, заваа анимейшн бүтээхэд зориулж, туршлагатай залуусаар багаа бүрдүүлж байна. 2019 оны наймдугаар сараас сошиал платформд зориулан богино xэмжээний анимэйшн цуврал бүтээж, олон нийтэд цацаж эxэлсэн.
Сошиал хаягтай xүн бүxэн контент түгээгч болсон. УИХ гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй хамтран сүүлийн гурван жил хэрэгжүүлж буй “Жорлонгоо өөрчилье” төсөл маань ч “Хоёр ОО” гэсэн нэртэй сошиалын компанит ажлаар эxэлж байсан. Сүүлд хийсэн судалгаагаар “Жорлонгоо өөрчилье” төсөл Монголын хүн амын 26.6 xувьд танигдсаныг мэдээд, сошиал медиагийн xүч Монголд маш өндөр xэмжээнд очсоныг мэдсэн.
Сайн унтаж, амраx бол эрүүл амьдралын жор .
Эрүүл мэнддээ анхаарч, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байгаарай гэж залуустаа зөвлөе. Мөн ном их уншиж, мэргэжлийн хүмүүстэй ойр байж, өөртөө цаг гаргаж хэвшээрэй. Уран бүтээлч хүн үргэлж шинэ санааг эрэлхийлэгч байх ёстой.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|