• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    84   |  
0

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Ц.Пүрэвхүүг "Өглөөний өөдрөг 5 асуулт" буландаа урилаа. 

 

1. Өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 07:00 цагт босдог. Ихэвчлэн хүүгээ хичээлд нь хүргэж өгчхөөд фитнесст явдаг. Фитнессээр хичээллэснээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, стресс тайлагдаж, ажилдаа төвлөрөхөд ач холбогдолтой учраас өдөр бүр нэг цагийг зарцуулдаг. Дараа нь төлөвлөсөн ажлуудаа хийж эхэлнэ.

 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Хайрт хань болон үрсээ хараад гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайрыг мэдэрч, өглөөг эхлүүлдэг. Элэг бүтэн амьдрал бол бурхнаас өгсөн хамгийн том бэлэг учраас өглөө бүрт талархдаг юм. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр 12:00 цагаас “Таван толгой түлш” ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооны хуралд сууна. Хурлын дараа судлаач залуустай хамт Чингэлтэй дүүргийн 16-р хорооны зорилтот бүлгийн айлуудад очиж, яндан, пийшингийн бүрэн, бүтэн байдлыг шалгах төлөвлөгөөтэй байгаа.

Бид 2016 оны 12-р сарын 26-нд “Боож үхлээ” анхны жагсаалаа зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд жагсаал маань үр дүнд хүрсэнд баяртай байна. Хүүхдүүд минь надад утааны эсрэг тэмцэх хүч, сэдэл өгсөн. Хэрэв хүүхэдгүй байсан бол агаарын бохирдлын асуудалд анхаарлаа ингэж их хандуулахгүй байсан байх. Энэ ажлуудын маань үр дүн хүүхдүүдэд эерэгээр нөлөөлж байгаад баяртай байна.

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Миний аз жаргалын тарни бол эерэг бодол. Эргэн тойронд байгаа хүмүүстэй эвтэй байж, эерэг харилцааг эрхэмлэдэг. Нийгмийн харилцаанд бидний эерэг хандлагыг үгүйсгэх олон үзэгдлүүд байдаг ч эерэг бодолтой байж, хүн чанараа гээхийг хүсдэггүй.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Хожим харамсахгүйн тулд өөрөөс шалтгаалах зүйлсээ 100 хувь хийж дадаарай. Зорилго тань биелэх боломжгүй болвол зорилгоо бус үйлдлээ өөрчлөөд үзээрэй гэж зөвлөе.

 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ