• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    78   |  
0

"Монгол чат аппликейшн"-ийг үүсгэн байгуулагч Л.Буянтогтохыг "Өглөөний өөдрөг 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө эрт сэрдэг. 06:00 цаг гэхэд ажилдаа гарах бэлтгэлээ хангаж эхэлдэг. Эрт босоход дурлах шалтгаан нь хэдий чинээ эрт сэрнэ, төдий чинээ их ажил амжуулдаг. Хайрцагнаасаа гарч сэтгэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад мэдээлэл чухал нөлөөтэй. Тиймээс ажилдаа гарахаас өмнө эх орон болоод дэлхий дахинд болж буй үйл явдлын мэдээллүүдийг баттай эх сурвалжуудаас олж уншдаг. Мөн “Монгол чат”-ын хуудсанд ирж буй хүсэлт, сэтгэгдийг уншиж, хэрэглэгчидтэйгээ ойр байхыг хичээдэг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өнөөдөр бол бидэнд зориулагдсан бэлэг юм. Өглөөг урт хугацаанд өгөөжөө өгөх ажил хийхэд зориулдаг. Чухал ажлаа өглөө эрт хийж байхаар зохицуулах нь амар санагддаг. Энэ шалтгаан мотиваци болж эрт босох сэдэл өгнө. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Даваа гараг бүр өнгөрсөн долоо хоногт хийсэн ажилдаа дүгнэж, тухайн долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргадаг. Өнгөрсөн долоо хоногийн хувьд “Монгол чат” аппликейшн “App Store”-ийн "Тоp chart"-д эхний гуравт тэргүүлсээр байна. Нээлтээ хийсэн цагаас хойш жагсаалтын эхний 10 байраас буугаагүй. Хэрэглэгчид “Монгол чат”-ын тусламжтай гүйлгээ, төлбөр тооцоогоо шимтгэлгүйгээр шилжүүлдэг. Мөн банкны картаа холбоод “Paypal”, “Apple Pay” шиг нэг дороос төлбөр тооцоогоо хийх гэх мэт олон давуу талыг шингээсэн цоо шинэ аппликейшн болсон. Тун удахгүй бид “Монгол чат 2.0” хувилбараа гаргахаар ажиллаж байна. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Ажлын хувьд амжилттай хүн аз жаргалтай байдаг байх. Амжилт бол мөрөөдөл, гүйцэтгэл, суу заль гэсэн тулгын гурван чулуун дээр тогтдог. Сүүлийн үед манайхан дунд “Ажлыг ураад өгье” гэх урам өгөх, эрч хүчтэй үг хүртэл дэлгэрсэн байна. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Үргэлж мэдлэг, мэдээллээр цанга, өлс. Бидний хүрээлэн буй орчин хурдацтай хөгжиж буй энэ үед шинэ мэдээллээс хоцрох л юм бол бусдаас хоцорч байна. Тиймээс аливааг чин сэтгэлээсээ хийж, ажилдаа дурлаарай залуусаа. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ