• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0

СТА, жүжигчин Г.Ундармааг "Өглөөний өөдрөг 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө ихэвчлэн 06:30 цагт сэрдэг. Сэрснийхээ дараа зүүдээ санахыг хичээнэ. Дараа нь усанд орохоос эхлээд биеэ тослох, үсээ хатааж, нүүрээ будах гэх мэт ажилдаа гарах бэлтгэлээ нэг цаг орчим хугацаанд зэрэг хангадаг. Мөн Өглөөний цайгаа уух чухал учраас цайгаа бэлдэнэ. Заримдаа ажил ихтэй үедээ хэдэн самар уутлаад хар талхан дээр авакодотой түрхэж аваад гардаг.  

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Ихэнх шөнө зүүдэндээ маргаашийн ажлаа бүтээчихдэг. Дараа нь бодохоор хөгжилтэй санагддаг. Төлөвлөсөн ажил их үед дэс дараалал, бэлтгэл ажлуудаа их боддог. 

 

3.Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр сонирхолтой ажил амжуулахаар хөдөө ирчихсэн байна. "Single ladies 4" киноныхоо нээлтийг хоёрдугаар сарын 2-нд хэмээн зарлаж байсан. Кино маань бэлэн болсон ч давтагшдашгүй хүчин зүйлийн улмаас тогтсон өдрөө үзэгчиддээ хүргэж чадахааргүй болсон. Нээлт хийхээр товлосон өдөр буюу өчигдөр "Single ladies 4" киноныхоо дууны клипийг үзэгчиддээ хүргэсэн.

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Өглөө сонссон дуугаа тарни шиг уянгалуулж, аялаад ажилдаа гардаг.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуучууддаа итгэдэг. Бас тэднээсээ олон зүйлсийг суралцах дуртай. Тэдэндээ "залуусаа та нар шүү" гэж урам өгөхийг хүсч байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ