A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 88 | |
|
"Хүүхдийн их эмч" Г.Батжаргалыг "Өглөөний өөдрөг 5 асуулт" буландаа урилаа.
Өглөө эрт босохыг том амжилт гэж боддог. Учир нь өглөө эрт босч буй хүн зорилготой, мөрөөдөлтэй сэрдэг. Би орой хэдэн цагт унтсан ч өглөө 07:00 цагт сэрдэг дадалтай. Бүр тархинд кодлогдсон юм шиг.
Эргэн тойрныхоо хүмүүстэй эерэг харилцаатай, эвтэй байхыг чухалчилдаг учраас хэн нэгнийг гомдоочихгүй юмсан гэж боддог. Бидний амьдарч буй нийгэмд өөрийгөө зөвөөр илэрхийлэхэд бэрх болсон юм шиг санагддаг. Нийгэм дэх сөрөг үзэгдлүүдийг мартахын тулд ажилдаа явах замдаа дуу аяладаг.
Заримдаа ажлын ачааллын улмаас амьдралынхаа хэмнэлийг гүйцэхгүй үе хүртэл байдаг. Эмч хүний хувьд шинэ коронавирусийн халдварын асуудалд маш их санаа зовж, манай оронд энэ өвчний тохиолдол битгий бүртгэгдээсэй гэж сэтгэлээ чилээн сууна. Энэ халдварын талаар шинэ мэдээлэл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг фэйсбүүкийн найзууд болон иргэдэд цаг алдалгүй хүргэхээр цаг минуттай уралдан ажиллаж байна. Мөн ажлын бус цагаар дуудлагаар явж, хүүхдүүдэд үзлэг хийдэг. Томуу, томуу төст өвчний дэгдэлт сургууль, цэцэрлэг цуглах үед их байдаг учраас энэ үед бид илүү цагаар ажиллах шаардлагатай болдог.
Миний аз жаргалын тарни бол эерэг бодол. Зорьсон зорилгодоо хүрнэ гэх эерэг бодлоор өглөөг эрч хүчтэй эхлүүлдэг.
Залуус хялбар аргаар амьдрах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болжээ. Мөн архины хэт их хэрэглээнээс болж, амьдралынхаа гэгээлэг дурсамж, хайртай дотны хүмүүсээсээ хөндийрч байна. Тэгэхээр бусдыг хүндлэх сэтгэлтэй, хөдөлмөрч байгаарай гэж залуустаа зөвлөхийг хүсч байна.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|