• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    93   |  
0

Хүндийн өргөлтийн ОУХМ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт тамирчин М.Анхцэцэгийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө бэлтгэлтэй үедээ 08:30 цагт босдог. Харин өдөр бэлгэлтэй үед 12:00 цаг хүртэл амрахыг чухалчилдаг. Ер нь бол бэлтгэлийнхээ цагийн хуваариас шалтгаална гэсэн үг. Тамирчин хүн их унтаж байж, амарч чаддаг учраас нойроо сайн авахыг хичээдэг. Бэлтгэл сургуулилт их үед гэртээ гаргах зав бараг байдаггүй. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өнөөдрийнхөө бэлтгэлийг сайн  хийнэ шүү гэж боддог.

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр багийнхантайгаа хувь хүний хөгжлийн талаар лекцэнд сууна. Мөн өнөөдөр тэмцээний сорилттой учраас чухал өдөр байх болно. Амаржсанаасаа хойш гурван сарын дараагаас бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс  хүрэл медаль, Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн. Тамирчин хүний хамгийн том мөрөөдөл  бол Олимпт оролцож, медаль авах. Мөрөөдлийг минь биелүүлэх Олимп хаяанд ирсэн учраас бэлтгэлээ өмнөхөөсөө ч илүү хичээж хийж байна. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Бэлтгэлтэй өдөр өөдрөг, эрч хүчээр дүүрэн сэрдэг. Дуртай зүйлээ хийж байгаа учраас бэлтгэлээ ганц ч удаа тасалж үзээгүй. Тамирчин хүнд шантрах, бэлтгэлдээ очмооргүй санагдах үе олон тохиолддог ч нэг өдрийн бэлтгэл ч гэсэн миний ирээдүйн зорилгыг биелүүлэх учраас бууж өгч, орхиж чаддаггүй. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өөрийн хийх дуртай зүйлийг олж, мөрөөдлийнхөө төлөө шудрага, үнэнчээр хөдөлмөрлөж чадсан хүнийг бурхан үргэлж шагнадаг гэж боддог. Хүн дургүй зүйлээ хийх гэж хичээсэн ч амжилтад хүрэхгүй шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх гэж буй дүү нартаа хүслээ дагаж, өөрийгөө хөгжүүлж чадсан хүн амжилтад хүрдэг. Өөрийнхөө дуртай зүйлийг олж, нээх бол амжилтад хүрэх эхний алхам юм шүү. Тэгэхээр өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тууштай, үнэнчээр хөдөлмөрлөөрэй гэж дүү нартаа зөвлөе. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ