• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0

Латин бүжгийн Дэлхийн хошой аварга Н.Онондарийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06:00-06:30 цагт босдог. Хичээлдээ явахаас өмнө нүүрээ будаж, өглөөний цайнаа ууна. Эхний лекц 08:00 цагт эхэлдэг учраас гэрээсээ 07:15 цаг гэхэд гардаг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Бүжгийн бэлтгэл, хичээлийн ачаалал их байдаг учраас өглөө босоод зарим нэг зүйлийг бодох зав байдаггүй. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Маргааш хичээлдээ явна. Улирлын шалгалтууд эхэлсэн учраас ажилгүй өдрүүддээ хичээлээ давтах төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн онд амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Германы Бремен хотод арванхоёрдугаар сарын 7-нд болсон латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн хошой аварга болсон. Он гарснаас хойш хоёр долоо хоног бүр мужуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Энэ тэмцээн маань нэг сараас эхэлсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сард дуусна.  

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл. Намайг үргэлж дэмжиж, бүхнээ зориулдаг. Тэд минь намайг ямар их жаргалтай болгодгийг нүдээ аниж мэдэрдэг. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Хүн эрүүл саруул байж, амжилтад хүрдэг. Залуусаа өөртөө үнэнч, эрүүл мэнддээ хариуцлагатай хандаарай гэж зөвлөе. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ