• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0

Загвар өмсөгч Т.Туяамааг "Өглөөний өөдрөг 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Тухайн өдрийн ажлын төлөвлөгөөнөөс хамаарч өглөө босох цагаа тооцоолдог. Эрт ажилдаа явах шаардлагатай бол явах цагаасаа дор хаяж хоёр цагийн өмнө босно. Харин өдөр ажилтай бол нойроо ханатал унтахыг хичээдэг. Зураг авалтын үед нүүр, нүдний хаван бүрэн буусан үед эхэлдэг учраас өдөр, үдээс хойш ажлуудаа төлөвлөдөпөг. Ажилдаа гарахаас өмнө цайгаа ууж, ирсэн бүх мэйл, мессежүүдээ шалгаж, дуртай хөгжмөө сонсох дуртай. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

"Өглөө босоод өдрийг амжилттай, дурсамж дүүрэн сайхан өнгөрөөнө" хэмээн шивнээд хөшгөө нээх хамгийн таатай мэдрэмж . Өглөөг хэрхэн эхлүүлэх нь тухайн өдөр ямар байхад чухал нөлөөтэй гэдэгтэй санал нийлдэг.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Энэ долоо хоногт олон улсын тэмцээний лиценз эзэмших албан ёсны эрх авсан учраас түншүүдтэйгээ мэйлээр харилцах, мэдээлэл солилцох ажилтай. "Charisma" агентлагийн маань сургалтууд хавар бүртгэлээ хийгээд зуны туршид хичээллэдэг учраас бэлтгэл ажлууд чамлахааргүй их байна. Миний үндсэн ажил агентлагийн ажил учраас гэрээт моделууддаа хэрхэн хөгжүүлэх, туршлагажуулах тал дээр нь анхаарч байна. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Өглөөг эрүүл энх, элэг бүтэн угтаж буйдаа талархаж, бусдад сайн сайхан бүхнийг хүсдэг. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуусаа өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжоо ашиглаарай.  Мөн эерэг, оюунлаг, хүнлэг, аливаа зүйлийн эерэг талыг харж, хүн бүртэй эрх тэгш харьцдаг байгаарай гэж зөвлөмөөр байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ