• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    101   |  
0

Австралийн олон улсын оюутны консулын ерөнхий зөвлөгч Х.Идэрийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ажил, хичээл ихтэй өдрүүдэд 04:00-05:00 цагт босдог. Сүүлийн үед эрүүл хооллолтыг эрхэмлэж эхэлсэн учраас өглөө гранола, болон жимс иддэг болсон. Ажил, хичээлдээ метрогоор явдаг. Метрогоор явах замдаа хийх ёстой зүйлсээ амжуулдаг. Завтай үедээ метронд урам зориг, сонин содон мэдээлэл өгсөн подкаст болон илтгэл сонсож тархиа сэргээх дуртай.

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

“Өдрийг аль болох үр бүтээлтэй өнгөрөөж, олон хүмүүст эерэг энерги өгнө” хэмээн боддог. Мөн хэрэггүй зүйлст цаг бага зарцуулж, өөрийнхөө хүссэн хүн бай. Ямагт өөрийнхөөрөө байгаарай. Бусдад таалагдах гэж бүү оролд. Би чадна" гэх бодлоор өдрийг урам зориг дүүрэн эхлүүлдэг.

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Австралийн олон улсын оюутны консулын газар бакалаваар суралцаж буй оюутнуудыг хариуцсан тасагт ерөнхий зөвлөгчийн ажлыг гүйцэтгэж байгаа. Бид олон улсын оюутнуудын эрх ашиг, эрүүл мэнд болон амжилтыг дээшлүүлэх төслүүдийг хэрэгжүүлдэг. Австралийн засгийн газартай шууд харилцаатай байдаг эндхийн хамгийн том оюутны байгууллага. Тиймээс олон улсын шилдэг оюутнуудтай хамтран ажиллаж, мэдлэгээ дээшлүүлж, эх орноо хөгжүүлэх олон санаануудыг өгдөг учраас их сонирхолтой санагддаг. Энэ ажлынхаа хажуугаар их сургуулийнхаа маркетингийн багт гэрээтэй ажиллаж, арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн Мельбурн хотын шинэ гарааны бизнесээ эхлүүлж буй хүмүүст тусалдаг “Glo” гэх төсөлд хамрагдсан. Бүтэн цагаар сурдаг учраас олон төсөл цагийн ажлуудыг хийх амаргүй ч өөрийгөө чадна гэж урам өгдөг. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

“Дүрэлзсээр байгаад л дуусна” гэж хэлэх дуртай. Зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй бол бүхнийг хийж чадна. Тиймээс бид залуу насандаа дүрэлзсээр байх хэрэгтэй. Алдаанаасаа суралцаж, дахиж давтахгүйг хичээж бусдад тусална гэж боддог.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Хийхийг хүсч буй зүйлийнхээ төлөө тэмц. Юу хийх ёстойгоо мэдэхгүй, хэн болохоо мэдэхгүй байвал бүх зүйлийг оролдож, хайх хэрэгтэй. Дэлхийд 7 тэрбум хүн, 5 тив, 200-гаас олон улс бий. Тиймээс тосгоны хэмжээнд бүү сэтгээрэй. Бидний амьдрал яг л номтой адил. 2020 он бол энэ номны нэгэн сонирхолтой бүлэг нь. Амьдрал гэгч энэ номны төгсгөлд бид зорьсондоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Хайртай гэр бүл, хамгаас эрхэм эх орныхоо төлөө битгий бууж өгөөрэй залуусаа. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ