• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    104   |  
0

 

МАН-ын ЕНБД-ын Гадаад бодлогын зөвлөх Х.Сайхансанааг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө ихэвчлэн 06:00 цагт сэрдэг. Бага байхдаа нойронд их сайн байсан. Харин одоо ажил ихтэй учраас хангалттай нойр авах боломж ховор болсон. Унтахынхаа өмнө ажлаа төлөвлөөд сурчихсан учир ажилдаа гарахаас өмнө бэлдэх зүйл бага. Тэгэхээр өглөөний цайгаа уух, иог хийх цаг хангалттай гардаг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөөний сэтгэл хөдлөл өдөржин үргэлжилдэг учраас өглөөг эерэг бодлоор эхлүүлэхийг хичээдэг. Ажлын өдөр бие, сэтгэл санаа таагүй сэрвэл өөртөө бага ч гэсэн цаг гаргахыг хичээдэг. Аливаа юмыг хойш тавих дургүй. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Сүүлийн хэдэн сар ажилласан судалгааны тайлангаа гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аль ч салбарт бидний үеийн мундаг, чадалтай залуус олширсон. Гэхдээ ажлын байран дээр эмэгтэй хүнийг эрчүүд нь эмэгтэй гээд, бүсгүйчүүд нь "залуухан" гээд үнэлэхгүй тохиолдол ихээхэн ажиглагдах болсон. Бие биенээ хүндэлж, баг болж ажилласнаар энэ хандлага өөрчлөгдөнө хэмээн найдаж байна.

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Ямар нэгэн тарниас илүү хайртай хүмүүс болон мөрөөдөл, зорилгоо бодож өдрийг эхлүүлдэг.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Хэн нэгэнд таалагдах гэж хичээх хэрэггүй. Өөрөөрөө бай гэж зөвлөхийг хүсэж байна.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ