• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    85   |  
0

Клиник сэтгэл зүйч, "Focus on the Family Mongolia" байгууллагын тэргүүн Т.Хонгорзулыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ихэвчлэн 08:00 цагт босдог. Өглөөний цайндаа ач холбогдол өгдөг учраас өөртөө зориулж бэлдсэн цайгаа тааламжтайгаар уух дуртай. Мөн ажилдаа гарахаас өмнө гэртээ авах хэрэгцээт зүйлсийг ажигладаг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөөг өөдрөг, эрч хүчтэйгээр эхлүүлдэг. Амжуулъя гэж бодож, төлөвлөж буй зүйлсээ заавал хийж амжуулна даа гэж гэж өөрийг урамшуулна. Долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа амжуулсны дараа сайхан санагддаг. Ажлынхаа заваар өөртөө бага ч гэсэн цаг гаргаж, дуу сонсох дуртай. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Ойрын үед видео контент дээр ажиллаж байгаа. Хөл хорио тогтоосон энэ үед хэрхэн тайван байх талаар “Та тайвшир” аяныг зохион байгуулахаар бэлтгэж байна. Түүнчлэн хуваарийн дагуу сэтгэл зүйн зөвлөгөө, засал хийх төлөвлөгөөтэй байгаа. Дасгал хөдөлгөөн бол сэтгэл санааг өөдрөг болгож, дархлаа дэмжих хамгийн үр дүнтэй арга билээ. Тиймээс өнөөдөр фитнесст явна. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Хүн юуны төлөө амьдарч буйгаа ойлгож, ухаарах нь амьдралыг илүү амттай, аз жаргалтай болгодог. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Тайван, эерэг уур амьсгалыг мэдрэх үед бүх төрлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхэд төвөггүй санагддаг. Мөн өөрт төрж буй шаналгаатай мэдрэмжээ хэн нэгэнд илэрхийлж тусламж гуйж чаддаг. Эерэг харилцаа бие болон сэтгэлийг анагаадаг гэсэн үг. Бусдаас зугтаах биш харин таны итгэлийг даасан эерэг харилцаатай хүмүүстэй цагийг өнгөрүүлээрэй гэж зөвлөхийг хүсч байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ