• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0

Хөл бөмбөгийн улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбалыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Бэлтгэлийн ачааллаас шалтгаалан өглөө босох цаг өөр өөр байдаг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Тухайн өдөр амжуулах ажлуудаа төлөвлөн , бүх ажлаа амжуулна гэж боддог.

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр 11:00 болон 18:00 цагаас бэлтгэлтэй. Тиймээс бэлтгэлээ чанартай хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Гуравдугаар сарын 7-нд шигшээ баг маань Катар руу 14 хоногийн бэлтгэлд гарах төлөвлөгөөтэй. Мөн ирэх сарын 21-нд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд Тажикстан улстай тоглоно. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Дуртай спортоороо хичээллэж байгаа учраас гутрах шалтгаан байдаггүй."Эзэн хичээвэл, заяа хичээнэ" гэж хэлэх дуртай. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өөрийн хүсэл, сонирхолд нийцсэн ажлаа ол. Дараа нь зорилгынхоо төлөө тууштай тэмц. Тэгвэл амжилт ойрхон байх болно гэж зөвлөхийг хүсч байна.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ