A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 99 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 99 | |
|
Олон улсын хоол зүйч, "Хөдөөний айл онлайн төсөл"-ийг санаачлан, хэрэгжүүлэгч С.Буянтогтохыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Өлөө 6 цагт босдог. Охин маань 10 сартай хөхүүл болохоор хүүхдүүдээ сэрэхээс өмнө хийхээр төлөвлөсөн зүйлсээ амжуулахыг хичээдэг. Хүүхдүүд маань 08:00 цагт сэрдэг. Энэ хооронд ханьтайгаа хамт кофе уунгаа ирээдүйн мөрөөдлүүдээ ярилцаж, өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх төлөвлөгөө гаргадаг. Бид онлайн бизнес эрхэлдэг тул өөрсдийн хүслээр ажлаа төлөвлөдөг нь давуу талтай. Гэсэн хэдий ч завтай байдаг гэж ойлгож болохгүй. Стандарт ажлын цаггүй тул илүү нарийн төлөвлөх сахилга бат шаарддаг. Хэрэв нэг л өдрийг төлөвлөхгүй өнгөрөөвөл тэр өдөр ямар ч үр бүтээлгүй болж хувирдаг гэсэн үг. 06:00-08:00 цагт хийдэг зүйлс маань өдөр бүр давтагддаг зуршил болсон. Хийх зүйлс нь ажлаас хамаараад өөрчлөгдөх ч ерөнхий зарчим нь яг ижил. Жишээ нь өглөө дасгал хийх, төлөвлөгөө гаргах, ном унших, бясалгах, тараг бүрэн гэх мэт цагийг өөртөө зориулдаг.
Өглөө бүр хүсэл мөрөөдлийнхөө тухай ярилцаж, сэтгэлийг минь хайраар дүүргэдэг ийм сайхан ханьтай азтай бүсгүй шүү гэж боддог.
Өнөөдөр Монголын уламжлалт анагаах ухааны номоо уншина. Мөн онлайнаар хоол зүйчийн чиглэлээр (Institute of Integrative Nutrition) мэргэжлээ ахиулан сурч байгаа учраас хичээлээ үзэж, даалгавраа хийнэ. Манай гэр бүл Монгол хүний биеийн онцлогт тохируулан “Эрүүл амьдрах энгийн аргачлал” гэсэн онлайн сургалт жилд нэг удаа явуулдаг. Зөвхөн дулааны улиралд явуулдаг тул сургалтын агуулга, судалгаа, боловсруулалт, бичлэг гээд бэлтгэл ажлаа хангаж, гуравдугаар сард эхлүүлэхээр зэхэж байна.
Үнэгчлэн унтах хоёр үрээ зөөлхөн үнэрлэн сэрэх хамгийн сайхан мэдрэмж. Ийм хөөрхөн үрс надаас төрсөн гэж бодохоор хайр ундраад, сэтгэлд гэгээ татаж, аз жаргалтай өглөөг эхлүүлдэг. Дараа нь уулын орой ширтэн байгалийн сайхныг харан баясаж, гүнзгий амьсгалдаг. Манайх хөдөө амьдардаг тул хаашаа л харна өндөр сайхан хайрханд, ой мод харагддаг. Урьд нь хотод байхад цонхоор байшин л харагдана. Тэр үед их давчуу санагддаг байсан. Одоо тухайн үетэй харьцуулахаар хөдөө ирж амьдарсандаа үнэхээр их талархдаг.
Мөрөөдөлтэй байгаарай. Гэхдээ ямар ч хаалт, хязгаарлалтгүйгээр том мөрөөд. Миний хамгийн дуртай 100 хүслийн жагсаалт (100 bucket list) гээд дэвтэр байдаг. Энэ дэвтэртээ хэрвээ ид шидтэн байсан бол юу хиймээр, сурмаар, хэн болохыг хүсч буй, юуг бүтээмээр байгаа гэх мэт бүх хүслээ бичдэг. Эдгээр мөрөөдлөө өглөө бүр харж, зураг зурж, будан баяжуулдаг. Цэцэрлэгийн хүүхэд шиг догдлоод л зургаа зурна шүү дээ. Тэгээд эндээс аль нэг хүслээ биелүүлэхийн тулд өнөөдөр би юу хийх вэ гэж өөрөөсөө асууна. Хамгийн гайхалтай нь энэ дэвтрээ хөтөлж эхэлснээс хойш тухайн үедээ бүтэшгүй мэт байсан 14 хүсэл минь биелсэн. Цаашид ч биелсээр байх болно. Тиймээс ямар ч хэцүү нөхцөлд байсан, боломжгүй мэт санагдсан ч мөрөөдөхөө бүү зогсоогоорой гэж хэлмээр байна. Мөрөөдөж эхэлсэн мөчөөс амьдрал ид шидийн орон болж хувирдаг.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|