A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 86 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 86 | |
|
Хуульч, өмгөөлөгч Р.Булгамааг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Аль болох эрт босохыг эрмэлздэг. Ихэвчлэн 06:00 цагт босдог. Өглөөг шар тостой бүлээн ус ууж, ходоодоо тайтгаруулахаас эхэлж, Манал бурхны мөргөлөөр үргэлжилдэг. Энэ мөргөлийн дасгал эрч хүчтэй, эрүүл байхад тусалдаг. Мөн өглөөний мандаж буй нарнаас энерги авах дуртай. Хамгийн түрүүнд алтан нартайгаа мэндчилж, ажил албаа даатгадаг гэх үү дээ. Эдгээрээс эрч хүч авч, гэр бүлийнхэндээ зориулан өглөөний цайг нь бэлдэнэ. Ингээд ажилдаа гарахад цаанаасаа аз жаргалтай, урамтай болдог.
Миний хувьд орой бүр маргаашийнхаа хийх ажлуудаа төлөвлөдөг дадалтай. Тиймээс өглөөг төлөвлөсөн ажлуудаа гялалзуулж, бүтээлчээр нэгэн өдрийн түүхийг бүтээнэ дээ гэсэн бодлоор эхлүүлдэг. Өглөө ихэвчлэн хууль зүйн зөвлөгөө авахаар зорин ирсэн охид бүсгүйчүүд, иргэдийгээ хүлээн авч уулздаг. Тэдэнтэй уулзаж ярилцсаар нэг мэдэхэд өдөр болох үе ч бий. Маш олон хүн зөвлөгөө авахаар цахимаар ханддаг. Заримдаа тэр бүр цахим хуудсаа тогтмол шалгаж хариу бичиж амждаггүй үе ч байдаг. Найзын хүсэлтээ шалгахаар хуулийн зөвлөгөө өгөөч гэсэн хүсэлт, захидлууд ирсэн байхыг харах тохиолдол элбэг.
Намайг зорин зөвлөгөө авахаар чат бичиж буй иргэдэд тэр даруйдаа холбогдож хариу өгөхийг хичээнэ. Хичнээн их итгэл найдвар тээж хандсан бол гэж бодохоор хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй гэсэн бодол байнга дагадаг. Ер нь хүний итгэлийг алдахгүйг хичээж, эрхэмлэж явдаг даа. Өмгөөлөгч хүн гэдэг нь асуудал тулгараад ирж буй иргэний зовлон бэрхшээлийг нухацтай сонсоод "За таны асуудал одоо миний санаа тавих асуудлын нэг боллоо, та аль болох тайван бай даа" гэж хэлээд үнэний төлөө итгэл, сэтгэл гарган хөдөлмөрлөдөг хүнийг хэлдэг. Мөн тулгарсан бэрхшээлийн хууль зүйн гарц гаргалгааг эрэлхийлж, үйлчлүүлэгчийнхээ нууцыг чандлан хадгална гэдэг бидний ажлын жанжин шугам шүү дээ.
Өнөөдөр маш олон ажил хийхээр төлөвлөсөн . Өнөөдөртөө амжих болов уу гэсэн бодол тээгээд явж байна даа.
Аливаа зүйлд эерэг, өөдрөг хандлагаар хандаж, хүн бүртэй хүндэтгэлтэй хандан, тэдний нандин чанарыг олж таниарай гэж өглөө бүр өөртөө сануулдаг. Мөн тууштай хичээл зүтгэл хэзээд амжилт дагуулдаг хэмээн өөрийгөө зоригжуулж, дотоод хүнээ бас мөн чанараа сэрээдэг. "Буян, буянаа дагадаг, будаг өнгөө дагадаг" гэсэн тарнийн шинжтэй үгийг хэлэх дуртай.
Хүн насан туршдаа мэдлэг, зөв дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Сурсан мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Мэдлэгээ цоожтой авдар шиг хөдөлгөөнгүй байлгаад байж болохгүй. Тиймээс өөрт буй үнэт цагийг үр бүтээлтэй зарцуулж, их зүйлийг сурч, түүнийгээ насан туршийн зөв дадал хэвшил болгоорой гэж зөвлөе.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|