A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 92 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 92 | |
|
ICG группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргалыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Өглөө 07:30-08:00 цагийн хооронд босдог. Хоёр бага насны хүүхэдтэй учраас тэдэндээ өглөөний цай бэлдэж өгөх, одоогоор хоёул гэртээ байгаа учир хамт тоглох, том хүүгийнхээ өдөр хийх гэрийн даалгавруудыг нь бэлдэж өгөх зэрэг ажлыг амжуулсны дараа ажилдаа гардаг.
Амьдралд талархах олон шалтгаан бий. Үр хүүхдийнхээ халуун хайрыг мэдэрч, аз жаргалтайгаар өглөөг угтдаг. Өглөө ихэвчлэн бичих төвлөрөх, компаний дотоод ажлуудаа хийж гүйцэтгэх зэрэг дээр анхаардаг. Харин үдээс хойш офисс дээр болон гадуур хийх бизнес уулзалтууддаа цаг гаргана.
Энэ жилээс хөрөнгө оруулалтын сангийн ажил эхлүүлэхээр бэлдэж байгаа учир уншиж судлах, гадагшаа харилцах ажлуудад маш их цаг зарцуулж байна. Мөн “Гэрэгэ Системс” компани маань төв Азийн орнуудын технологийн компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлж байгаа учир эдгээр компаниудтай харилцах, хамтарсан төслүүд эхлүүлэх зэрэг ажлууд дээр мөн төвлөрч байгаа. Мөн түүнчлэн Гэрэгэ Киоск болон Гэрэгэ ПОС, Гэрэгэ апп зэрэг манай төхөөрөмжүүд дээр санхүүгийн үйлчилгээнүүд нэмэгдсэн. Үүнд даатгал, үнэт цаасны брокер дилер болон зээлийн үйлчилгээнд Гэрэгэ платформыг ашиглах юм.
Одоогийн байдлаар Монгол орны өнцөг булан бүрт Гэрэгэ технологийн бүтээгдэхүүнийг байршуулж, орон нутгийн иргэдэд даатгал, зээл болон бусад санхүүгийн үйлчилгээ хүргэхэд санхүүгийн компаниуд Гэрэгэ технологийг ашиглах юм. Ингэснээр санхүүгийн салбарын төрөл бүрийн оролцогчид технологи хэмээх өөрсдийн тэр бүр сайн мэдэхгүй салбарт өндөр зардал гаргахгүйгээр бэлэн буй технологийг ижил эрхтэйгээр ашиглаж, тэр болгон санхүүгийн үйлчилгээ хүрдэггүй сум, орон нутагт санхүүгийн үйлчилгээг хүргэхэд нь туслах юм. Гэрэгэ киоскоор иргэд анх удаа жолоочийн хариуцлагын даатгалыг цахимаар авч эхэлсэн. Мөн заавал брокерын компани дээр очилгүйгээр Гэрэгэ киоск дээр брокер дилерийн данс нээх боломжтой боллоо. Ирэх 7 хоногоос 1072 хувьцааны данс нээх, брокер дилерийн үйлчилгээг Улаанбаатар хотноо байрлах 80 гаруй киоск, брокер дилерийн компаниуд дээр байрших Гэрэгэ ПОС-оос авах боломжтой болж байна.
Өөрийгөө их өөдрөг хүн гэж боддог. Тиймээс "Бүх юм сайхан болно" гэж өөртөө урам өгдөг.
Орчин үеийн залууст хөгжих боломж их бий. Зарим нь өөрт таалагдаагүй ажилд орж, цаг нөхцөөж, ямар нэгэн зорилгогүй амьдардаг юм шиг харагддаг. Хийж буй ажил тань таалагдахгүй бол өөрт тохирсон ажлаараа солих зоригтой байх хэрэгтэй. Илүү сайхан амьдралын төлөө мацаж , тэмцээрэй хэмээн залуустаа зөвлөе.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|