• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0

СТА, дуучин Б.Жавхлантөгсийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ажлын өдрүүдэд өглөө 06:30 цагт босдог. Бусдын адил өглөө босоод цайгаа ууна. Дараа нь хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчхөөд ажилдаа явдаг. Харин амралтын өдрүүдэд амжуулах ажилгүй бол аль болох амрахыг хичээдэг. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Тухайн өдөр амжуулах ёстой ажлуудаа бодож, төлөвлөдөг. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр хуваарийн дагуу төлөвлөсөн ажлуудаа амжуулна. Харин коронавирусийн халдварын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон учраас хүүхдүүддээ хичээлийг нь зааж өгнө. Ажил маань ч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байгаа. Уран бүтээлийн хувьд сүүлийн хоёр сарын хугацаанд 30 дуутай double CD-ндээ орох дуунуудынхаа хоолой бичлэгэнд ороод дууссан. Одоо хэвлэлтэд оруулах үлдсэн. Мөн спонсор хайж байгаа. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Эр хүн долоо дордож, найм сэхдэг гэдэгт итгэдэг. Тиймээс өөрийн сонгосон амьдрал болоод мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаарай. Бусдыг шүүмжлэхийн оронд өөрийгөө хөгжүүлж, өлсөж, ядарч, хоосон хоносон ч өөдрөг байдлаа бүү алдаарай.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Тэгэхээр алдсан алдаагаа дахин давтахгүйн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Үүний үр дүнд хэзээ нэгэн цагт амжилтад хүрэх болно гэдэгт итгэдэг. Залуустаа тэвч, итгэ, хүлээ.Тэгвэл чи ялах болно гэж хэлэхийг хүсч байна. 

 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ