• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Н.Сувдмааг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06:00 цагт босч, хүүхдүүддээ өглөөний цайг нь бэлдэж өгнө. Дараа нь өөртөө багахан цаг зарцуулж, кофегоо уучхаад ажилдаа гардаг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Хоёр үрээ тайван, амгалан унтаж буйг харах нь бүх зүйл сайн сайхан, амжилттай явахын эхлэл болдог.

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар ихэсч буй учраас ихэнх улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд шилсэн . Энэ ч утгаараа хийж буй ажлууд маань үүнтэй холбоотой. Эрсдлийн харилцаа холбооны чиглэлээр мэдээ мэдээлэл , зөвлөмж сэрэмжлүүлэг өгөх болон энэ хүрээнд бодлогын асуудлуудыг боловсруулах, санал өгөх гэх мэт ажлуудыг хийнэ. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

"Амжилт" гэдэг үгнээс урам авч, бусдад эрч хүч түгээхийг хичээдэг. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуу хүн завгүй байх тусмаа их зүйл амжуулдаг. Тэгэхээр өөрийгөө завгүй байлгаж, сурч хөдөлмөрлөхөд илүү цаг гаргаарай. Өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж буй хамгийн чухал зүйл бол хүн чанар, шударга байдал гэж боддог. Тэгэхээр бусдыг хүндэлж, уучлалт гуйх чадвартай байгаараа хэмээн залуустаа зөвлөе. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ