• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    104   |  
0

Жүжигчин Э.Пүрэвжаргалыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Хэдэн цагаас ажилтайгаас шалтгаалан босох цаг өөр өөр байдаг ч аль болох эрт босохыг чухалчилдаг. Өглөөний цайгаа уусны дараа гоо сайхандаа анхаарч, ажилдаа гарах бэлтгэлээ хангана. Өдрийг өөртөө итгэлтэй эхлүүлэхэд ажлын бүтээмж өндөр, эерэг хандлагатай байдаг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Төлөвлөсөн бүх ажлуудаа амжуулна гэсэн бодлоор өглөөг эхлүүлдэг. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Шинэ олон ангит кинонд тоглож байгаа учраас бэлтгэлээ хийнэ. Мөн дүр бүтээхдээ өмсөх хувцасныхаа хэмжээг өгч, урьдны дүрүүдээсээ өөр байхын тулд үснийхээ стиль, имиджийг өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Бүх зүйлийг хийнэ, бүтээнэ, амжуулна гэж хэлэх дуртай. Өөрөө л хүсвэл ямар ч асуудалд гарц, гаргалгаа, боломж байдаг учраас өөрөөс тань шалтгаалах зүйлсийг бүгдийг нь хийж хэвшээрэй.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуусаа, өөрийн тань хийж буй үйлдэл бусдыг сайн сайханд уриалах ёстой учраас хэлбэр хөөхөөс татгалзаж, амлалтдаа хүрдэг байгаарай гэж зөвлөе. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ