• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    77   |  
0

Маркетингийн харилцааны "Универсал" компанийн үүсгэн байгуулагч, Бизнес хөгжлийн шинжээч Б.Отгонзулыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ажлын өдрүүдэд өглөө 07:00 цагт босдог. Өглөө босоод шинэ, содон мэдээ мэдээлэл харж, тухайн өдөр хийхээр төлөвлөсөн ажлуудаа эрэгцүүлдэг. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Энэ өдрийг надад "өглөө" гэж боддог. Тиймээс "амжилтын нэр" гээд төлөвлөсөн бүхнээ амжуулна гэсэн бодолтой байдаг. Ажилдаа гарахдаа өнөөдөр ээж рүүгээ ярихаа мартах вий хэмээн өөртөө сануулж, ар гэрийн ажилд орхигдуулсан мартсан зүйл юу билээ гэх мэт бодол орж ирдэг.

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Коронавирусийн улмаас манай оффис хоёрдугаар сарын 7-ноос эхлэн онлайнаар гэрээсээ ажиллаж байгаа. Өнөөдөр гадаад, дотоодын хоёр цахим хуралтай. Хамт олон маань цахим горимд хүчтэй, хурдтай, сайн ажиллаж байгаад баяртай байгаа. Бид хөл хорионоос үүдэн нээлт нь хойшлогдсон хоёр шинэ төслийнхөө бэлтгэлийг хангаж байгаа учраас урам, зориг дүүрэн байна.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

"Чи хийхгүй бол хэн хийнэ гэж. Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ" гэж хэлэх дуртай. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өдөр бүр зөв бай. Хожим амьдрал тань бүхэлдээ зөв байх болно. Мөнгө бүхнийг шийддэггүй. Тиймээс 30 хүртлээ хайрлаж дурла, найзалж нөхөрлө, мөрөөд, сэтгэ, сурч хөдөлмөрлө, бусдад тусла. Учир нь амьдралд унах, босох, зовох, жаргах үе олон ч чиний хувьд амьдралын туршлага хуримтлуулсан аз жаргалтай дурсамж дүүрэн он жилүүд өнгөрсөн байх болно. Залуу нас бол аз хийморийн өмч юм.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ