• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    101   |  
0

"Алганы хээ ток шоу"-ны хөтлөгч, редактор Г.Тэгшжаргалыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Ажлын өдрүүдээр өглөө 07:00-08:00 цагт босдог. Дараа нь хоёр хүүхдийнхээ аль нэгийг цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгнө. Хөл хорио тогтоогоогүй байсан үед буюу өнгөрсөн жилийн хавар долоо хоногийн 3 өдөрт фитнессээр хичээллэхийг эрмэлздэг байсан. Харин энэ хавар фитнесс клубуудын үйл ажиллагааг түр зогсоосон учраас жингээ хэвийн хэмжээнд нь барихын тулд өглөө бүр 108 мөргөж хэвшихийг хичээж байна. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өчигдөр болсон бүхэн өчигдөртөө үлдсэн. Өнөөдөр өчигдрөөс ч илүү гэж боддог. Тиймээс өглөө босоод хамгийн түрүүнд өнөөдөр амжуулах ажил, уулзалтуудаас шалтгаалан гутал, хувцсаа хэрхэн тохируулан өмсөж ажилдаа явах талаар боддог. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Энэ долоо хоногт хийхээр төлөвлөсөн ажлууд бол дөрөвдүгээр сарын 1-нд "Корпорэйт конвеншн центр"-т болох хошин урлагийн нэгдсэн “Инээдээр дархлаагаа дэмжье” онлайн тоглолтын продюсерээр ажиллана. Харин ирэх долоо хоногт “Алганы хээ” ток шоуныхаа  бичлэгтэй. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Санаанд багтаж байгаа бүхэн биелэх боломжтой.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Хүн бүхэн өөрийн философиор амьдардаг байх. “Хүндлэл” гэх зүйл биднээс хойших үеийнхэнд харагдахаа больсон шиг санагддаг. Захирлынхаа өрөөнд хүртэл сандал налаад гэдийгээд хэвтчихсэн хүмүүсийг ч харах болж. Хүндлэлгүй газар эерэг уур амьсгал байдаггүй шүү гэж залуустаа зөвлөе. Сүүлийн үед хамгийн их ажиглагдсан зүйл бол энэ асуудал. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ