A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 95 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 95 | |
|
"Монголын явган алхалтын холбоо"-ны Ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Ихэвчлэн 6:30-7:30 цагт босдог. Амралтын өдрүүдэд нэг цаг орчим илүү унтдаг. Цаг агаарын байдлаас шалтгаалан заримдаа дугуй унаж, явган алхдаг. Энэ үеэрээ подкаст болон "YouTube"-ээс аудио бичлэг сонсох дуртай. Харин ажилдаа гарахаас өмнө заавал өглөөний цайгаа уудаг. Багахан цаг гарвал ном уншдаг.
Шөнө хэр сайн унтаж амарсан эсэхээс өглөөг эхлүүлэх бодол өөр өөр байдаг юм шигээ. Өглөөг сайхан бодлоор эхлүүлвэл хөл хөнгөн, эрч хүчтэй, сэтгэл санаа амгалан, хийж бүтээх хүслээр дүүрэн болдог. Тухайн өдрийн ажлаа амжилттай дуусгана гэж сэтгэл зүйгээ бэлтгэхийг хичээдэг.
Сүүлийн үед нийгмийн асуудлуудыг ажиглаж, анхаарч байна. Ялангуяа, орон нутаг дахь залуучуудын ажил эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, бодлогын ямар шийдвэр, үйл ажиллагаанууд шаардлагатай байгааг Хэнтий аймгийн жишээн дээр судалгааны баг бүрдүүлэн судалж байна.
Мөн Монгол улсад зочилж буй гадаад иргэдэд зориулсан, тэдний аюулгүй байдал, сэтгэл ханамж, тав тухтай байдлыг хангах боломжийг бүрдүүлсэн нэгэн бизнесийг хөгжүүлж байна. Удахгүй зах зээлд нээлтээ хийхээр төлөвлөсөн.
Хүсэл мөрөөдлөө бодож, хүүхдүүдийнхээ инээмсэглэлийг харахад илүү их аз жаргалыг мэдэрдэг.
Бид орон зайнаас үл хамааран бас бага зардлаар, их цаг гаргалгүйгээр "Явган алхалт" хийж, XXI-р зууны өвчин гэгдэх, амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс шалтгаалсан хөдөлгөөний дутагдал, түүнээс улбаатай зүрх судас, мэдрэл, дотрын гэх мэт олон төрлийн өвчин эмгэгээс сэргийлэх боломжтой. Таны хоёр хөл бол хамгийн шилдэг эмч юм шүү. Байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах, хамгаалах бас кайф мэдрэх сайхан боломж бол алхалт.
Биологийн хуулийн дагуу залуу нас нэг мэдэхэд урсаад өнгөрнө. Энэ бол жам ёс. Тиймээс залуу насандаа их зүйлийг танин мэдэж, оролдож, алдаж, онож үзэх хэрэгтэй.
Хүн хийсэн зүйлдээ бус, хийлгүй үлдээсэн зүйлдээ харамсдаг.
Бусдад найдаж, нялзайж, бусдаас хамаарч амьдарвал төдий чинээ хайран цагаа алддаг юм шигээ. Мөн үйлдэл бүрээ эерэг байлгаарай. Залуучууд бидний хувь заяа зөвхөн бидний гарт бий.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|