• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    102   |  
0

“Өдрийн сонин”–ы Япон дахь сурвалжлагч, анхилуун үнэрийн засалч Х.Эрдэнэцэцэгийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 7:00 цагт босч, хүүхдүүдийнхээ өглөө, өдрийн хоолыг бэлддэг. Ажил маань өдөр эхлэдэг учраас ойр зуурын ажлуудаа амжуулна. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Шинэ эрч хүчээр, хамгийн сайханыг бодож, бүх зүйлд чин сэтгэлээсээ хандана хэмээн бодож эхлүүлдэг. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Эх орондоо шинэ зүйл таниулж, нэвтрүүлье гэсэн зүрх сэтгэл үргэлж буцалж явдаг болохоор байгалийн засал эмчилгээний нэг төрөл болох “Цэцгийн шүүдэр охь засал” гэсэн ном хийхээр судалгаа, орчуулгын ажлаа эхэлсэн. Энэ талаар эрчимтэй судалж, бодитой туршлагуудыг хуримтлуулан, ирээдүйд монголдоо нэвтрүүлж, засал хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Тохиолдож буй бүхнээ “Бэлэг” хэмээн хүлээн авч, ямар ч асуудал тулгарсан талархан хүлээж аваад хэсэг зуур бодоход заавал шийдэл нь гарна гэж боддог.  Энэ нь миний аз жаргалын тарни юм уу даа. Эсвэл уулзан учирсан тэр ч байтугай зөрөн өнгөрөх хүн болгон ч утга учиртай. 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Үл үзэгдэгч энерги ертөнцөд байдаг бөгөөд усанд шингэн, талсждагыг Японы эрдэмтэн судлаад баталсан байдаг. Сайхан үг хэлэхэд усны талсжилт маш гоёмсог, үзэсгэлэнтэй байхад муу, муухай үг хэлэхэд  хар бараан, намаг шалбааг шиг хэлбэр дүрсгүй зунгааралдсан дүрсээр биежсэн байдаг. Үүнтэй адил хүний биеийн 70-80 хувь нь шингэнээс бүрддэг тул дандаа өөдрөг сайхан үг хэлж байвал тухайн хүний энерги, хийморь нь гал цогтой байдаг. Үүнийг л залуучууддаа захин хэлмээр байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ