• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0

Уул, уурхайн засаглал судлаач Г.Дамдиннямийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 07:00 цагт босдог. Ажилдаа гарахаас өмнө өглөөний цайгаа уучхаад, усанд ордог. Амжвал хөгжим сонсохыг хичээдэг. Дараа нь хувцсаа өмсөөд ажилдаа явдаг. Мөн төлөвлөсөн уулзалтууддаа ямар хэлбэрээр ярих талаар боддог. 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Гадаа цаг агаар ямар байгаа талаар мөн төлөвлөсөн чухал ажлуудаа заавал амжуулна хэмээн боддог. 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Төлөвлөгөөнийхөө дагуу өнөөдөр Дархан-Уул аймаг руу явж байна. Мэргэжлийн уул уурхайн засаглалын салбар, уул уурхайн тухай олон нийтэд зөв мэдээлэл өгөх, нийгэмд өөрийн оролцоог нэмэгдүүлж, залууст үлгэрлэх үүднээс сошиал медиаг ашиглаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч ажиллаж байна. 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Өглөө бүр бясалгал хийж, тайвшралыг мэдэрдэг. Ажлаа сайн хийгээд үзүүлээд өгье гэж хэлэх дуртай.

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуусаа нийгэмдээ идэвхтэй байж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлээрэй. Аливааг шүүмжилж суухын оронд идэвхтэй, оролцоотой байгаарай хэмээн зөвлөе. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ