• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0
 

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Миний ажил болон хүүхдүүдийн маань хичээл 8:30 цагт эхэлдэг тул хичээл эхлэхээс дор хаяж нэг цаг 30 минутын өмнө босдог. Бүгд босоод ажил, хичээлдээ явахаар бэлдэж, цайгаа уучхаад хамт гардаг даа. Хүүхдүүд маань дунд ангид сурдаг тул бие дааж, өглөөний бэлтгэлгэлээ хийдэг болсон. Бага анги, цэцэрлэгт байхад нь илүү эрт босож бужигнацгаадаг байлаа. Хөл хорионы дэглэм тогтсоноос хойш манай гэрийн өглөөний хуваарьт өөрчлөлт орсон. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өдөр өдрөөсөө шалтгаална даа. Өглөө сэрчихээд орондоо таван минут орчим хугацаанд тухайн өдрийн ажлуудаа бодож, төлөвлөдөг. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Ковид-19 халдвараас үүдэн манай улсын хөрөнгийн зах зээл болон манай байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа, үүнтэй уялдуулж ажиллах төлөвлөгөөг эцэслэж ТУЗ-даа танилцуулж, шийдвэр гаргуулах чухал ажил бий. 

Мөн манай зах дээр “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас”, “Хаалттай нэгж эрхийн сан” зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд гарч, арилжаалагддаг болох боломж нээгдсэн. 

Энэ төрлийн бүтээгдэхүүн гаргах гэж байгаа болон сонирхож байгаа компаниудтай ажил хэргийн уулзалтууд хийж , зах зээл дээр шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах ажлуудыг хийнэ. Ер нь манай байгууллагын хувьд зах дээр шинэ бүтээгдэхүүн гарах нөхцөл бүрдсэн, төлбөр тооцооны Т+2 хэмээх олон улсад хэрэглэгддэг шинэ горимонд шилжсэн зэргээр ажлууд маань урагштай явж байна.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Шантарч, бууж өгөхгүйгээр аливаа ажлыг бүтээхийн төлөө зүтгэ. Болохгүй байвал аргаа өөрчлөөд ахиад үзээд алд гэж л өөртөө хэлдэг.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өөрийгөө битгий гол. Хүн өөртөө л итгэж байвал бусад хүмүүс ч чамд итгэдэг юм шүү гэж зөвлөе. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ