• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0
 

Уламжлалт өв соёлын "Түмэн эх" чуулгын бүжигчин, бүжгийн багш Т. Содгэрэлийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа. 

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Хөл хорио тогтоохоос өмнө хүүхдүүддээ өглөөний цайг нь бэлдэж өгчхөөд, сургуульд нь хүргэж өгдөг байсан. Дараа нь өглөөний 09:00 цагт ажилдаа явж, бүжгийн бэлтгэлээ хийдэг байсан. 

Коронавирусийн цар тахлаас үүдэн ажил маань түр зогссон. Өнөөдрийн байдлаар өглөө кофегоо чанаж уучхаад, бичлэгний бэлтгэлээ хийж байна. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөө бүр эерэг зүйлсийг бодож , сайхан цагийг мөрөөдөж байна. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Энэ долоо хоногт Америкийн элчин сайдын яам болон Монголын урлагийн зөвлөлийн хэрэгжүүлж буй "Урлагийг таны гэрт" хөтөлбөрт уригдан оролцоно. Удахгүй олон улсын бүжгийн өдөр болох гэж байгаа учраас "Нүүдлээр хөглөхүй" бүжгийн тоглолтын бичлэгээ онлайнаар үзүүлэхээр ажиллаж байна.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Чин сэтгэлээсээ хүс, өөдрөг бай, инээмсэглэ. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуусаа бие биедээ урмын үг харамгүй хэлж, зорьсон зорилгодоо үнэнч, тууштай, амжилттай байх нь аав, ээжийнхээ ачийг хариулж буйн нэгээхэн хэсэг юм шүү.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ