• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0
 

"Отгонтэнгэр" их сургуулийн багш, философийн ухааны доктор, профессор, Монгол улсын гавьяат багш Б.Галиндэвийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.

 
 

1.Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 05:00 цагт босоод өмнөх өдөртөө уншиж байсан номныхоо утга санааг эргэн санахыг оролдож, өөрийн гэсэн дүгнэлт хийх гэж хичээнэ. Дараа нь өглөөний дасгалаа хийчхээд ажилдаа явдаг. 

Ажил дээрээ очоод олон нийтийн сүлжээнд хоёр, гурван сэтгэгдэл бичдэг. Бусдыг муу хэлж, дайрч доромжилсон утга санаатай бичлэг хийхээс ихэд болгоомжилдог юм. Заримдаа уншиж байгаа номныхоо тухай мэдээллийг фэйсбүүкийн найзууддаа өгдөг.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Энэ их мөрөөдөл, тэмүүлэлтэй, сурах хүсэл зоригтой, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж яваа залуучууд, оюутнуудад ухаан бодолд нь шингэмээр, цаашдынх нь ажил амьдралд хэрэг болох философи мэдлэг олгохын тулд би ямар арга хэрэглэх вэ, юу уншиж өөрийгөө залуучуудад гологдохгүйгээр ”цэнэглэх” вэ хэмээн бодож, арга, эв дүй хайдаг.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Энэ долоо хоногт онлайн хичээлээ заана. Одоо гурван сэдвийн хүрээнд хичээлээ заахаар бэлтгээд байгаа. Орой бүр Оросын төрийн түүхийн нэгэн сонирхолтой хүн болох Борис Годунов хааны тухай кино үзэж, “Оросын түүх” номноос тус улсын бусад хаадын тухай лавлан уншиж байна. 

Дэлхийн томоохон улсуудын түүхийг он цагийн дарааллын баримт, үйл явдал талаас нь бус манай улсад сургамж болохуйц ямар эгзэгтэй үйл явдлууд өрнөж буй талаас нь сонирхож уншдаг. Сайн хийгдсэн кинонуудыг нь ч үзэх дуртай. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны аз жаргалын тарни юу вэ?

Одоо бол дэлхийн улс орнуудад коронавирус гэх энэ аюулт өвчний тархалт саарч, цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин бүтээгдээсэй, эх оронд минь дахин шинэ халдвар бүү бүртгэгдээсэй, Монголчууд маань өөрсдийнхөө хийж чадах хөл хорионы дэг журмыг чанд сахиад энэ аюулыг даваасай гэж бодон, дотроо залбирч байна. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Их ирээдүйтэй залуус минь цаг зуурын ач холбогдол багатай дуу хөгжим, олон ангит кино, шоу мэтэд "алтан" цагаа үрэлгүй, ухаан сэргэлэн, хурц байгаа үеэ ихийг уншиж, дэлхийн залуучуудтай зэрэгцэхүйц боловсрол мэдлэг эзэмшвэл хувь заяа таны гарт ирнэ шүү. 

Дэлхийн сонгодог уран зохиол, урлагийн бүтээлүүдийг уншиж, ухаарч яваарай. Мөн өөрийгөө сайн сайхан, ажилсаг, энэрэнгүй өгөөмөр хүн болгохын төлөө хичээж, эх орондоо үнэ цэнэтэй иргэд болоорой гэж хүсмээр байна. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ